Төвд охидын гоо үзэсгэлэнг уран сэтгэмжтэй хослуулдаг зураач Ван И Гуаны шилдэг бүтээлүүд

2021-05-23, 13:25
3,441

Сарлаг, хонин сүргийн хамт агаарт нисч буй Төвд охидын цуврал зургуудаараа Хятадын орчин үеийн уран бүтээлч Ван И Гуан дэлхийд нэртэй болжээ. Хятадын Шандунь мужид төрж, Бээжингийн дүрслэх урлагийн төв академийг төгссөн Ван И Гуан Төвд оронтой уран бүтээлийн салшгүй холбоотой болсон нь сонирхолтой юм. Ингээд та бүхэнд түүний Бээжин, Гуанжоу, Токио, Хонконгийн нэр хүндтэй үзэсгэлэнгүүдэд дэлгэгдсэн шилмэл бүтээлүүдээс хүргэж байна.

Төвд охидын гоо үзэсгэлэнг уран сэтгэмжтэй хослуулдаг зураач Ван И Гуаны шилдэг бүтээлүүд

2002 онд зураач Цинхай мужийг Төвдтэй холбосон төмөр замын бүтээн байгуулалтад оролцжээ. Тэр хугацаандаа Ван И Гуан Төвд нутгийн "даруухан гоо үзэсгэлэн"-г биширч, уран бүтээлийнхээ байнгын онгод болгохоор шийдсэн аж. 

"Нутгийн уулсыг ширтэн зогсохдоо би сарлагийн сүргээ хариулж буй Төвд охидыг байнга хардаг. Тэдгээр охид газарт буусан тэнгэрийн дагинасыг надад санагдуулдаг. Энэхүү сэтгэлийн аяллаа цаасан дээр буулгаж үзүүлэх нь миний зорилго" хэмээн өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()