1
64 настай жүжигчин Кристоф Вальц - 53 насандаа алдартай болсон
Жүжигчин Кристоф Вальц мөн 1970-аад оноос кино дэлгэцийн ертөнцөд хөл тавьсан боловч хожим "Inglourious Basterds" (2009) киногоороо дэлхий даяар алдартай болсон гэдэг.
2
47 настай Оливиа Кольман - 39 насандаа олонд танигдсан
Тэрээр 2000-аад оны эхэн үеэс жүжигчний карьераа эхлүүлсэн бөгөөд "Broadchurch" (2013-2017) цувралын тусламжтай олон сая хүнд танигдсан байна.
3
Алан Рикмэн (1946-2016) - 42 насандаа олонд танигдсан
Тэрээр 1970-аад оны сүүлээс кинонд тоглож эхэлсэн бөгөөд "Die Hard" (1988) кинонд тоглоод олонд танигджээ.
4
50 настай Мелисса Маккарти - 40 насандаа алдартай болсон
Мелисса Маккарти 1990-ээд оны сүүлээр урлагт хөл тавьсан ч 20 гаруй жилийн дараа "Bridesmaids" (2011) киногоор алдартай болсон аж.
5
63 настай Фрэнсис Макдорманд - 39 насандаа алдартай болсон
1980-аад оноос хойш кинонд дүр бүтээж эхэлсэн тэрээр "Fargo" (1996) кинонд тоглосныхоо дараа хүмүүст танигдаж байсан бөгөөд хожим нь "Three Billboards Outside Ebbing, Missouri" киногоор өөрийн карьераа дахин эхлүүлжээ.
6
83 настай Морган Фриман - 50 насандаа олонд танигдсан
Тэрээр 1960-аад оноос хойш кино уран бүтээлүүдэд дүр бүтээж эхэлсэн бөгөөд 1987 оны "Street Smart" киногоор алдартай болсон байна.
7
72 настай Сэмюэл Л. Жексон - 46 настайдаа хүмүүст танигдсан
Сэмюэл Л. Жексон 1970-аад онд урлагийн салбарт хөл тавьсан бөгөөд "Pulp Fiction" (1994) киноны дүрээрээ алдартай болжээ.
8
58 настай Стив Карелл - 43 насандаа алдаршсан
Тэрээр 1990-ээд оны эхэн үеэс анх кино урлагт хөл тавьсан бол "The 40-Year-Old Virgin" (2005) кино болон "Office" (2005-2013) цувралуудаараа олон сая хүнд танигдсан байна.
9
86 настай Жуди Денч - 61 настайдаа олонд танигдсан
1960-аад оноос хойш дэлгэцийн уран бүтээлүүдэд дүр бүтээж эхэлсэн Жуди Денч 1995 онд Жеймс Бондын "GoldenEye" киноны дараа маш алдартай болсон аж.
10
65 настай Брайан Крэнстон - 52 настайдаа алдартай болсон
Брайан Крэнстон 1980-аад оноос эхлэн кино урлагт хөл тавьсан бол тэр цагаас 20 гаруй жилийн дараа "Breaking Bad" (2008-2013) цувралын тусламжтайгаар алдаршсан байна.
11
46 настай Кристен Уиг - 36 насандаа алдартай болсон
Кристен Уиг 1990-ээд оны үед кино урлагт хөл тавьсан бөгөөд хожим "Bridesmaids" (2011) киногоор алдартай болсон.
12
72 настай Кейти Бейтс - 42 насандаа олонд танигдсан
Тэрээр 1970-аад оноос кинонд дүр бүтээж эхэлсэн бол "Misery" (1990) киноны дараа л олон сая хүнд танигдаж чаджээ.
13
Өдгөө 50 настай Жереми Реннер - 37 насандаа алдартай болсон
Жүжигчин Жереми Реннер 1990-ээд оноос кинонд тоглож эхэлсэн боловч тэр цагаас хойш бараг гучин жилийн дараах "The Hurt Locker" (2008) киногоороо алдартай болсон байна.