"Энэ оны хамгийн том тулаан" - Цахим ертөнцийг хөгжөөгөөд буй хоёр бяцхан залуугийн зөрчил

Тулааны тавцанд гарсан хоёр талын тамирчин ялалтын төлөө тулалдах нь тийм ч олны хэл амны бай болоод байхаар онцгой зүйл биш. Гэвч хоёр тулаанчийн жингийн хэмжээ нийлээд 35 кг-аас хэтрэхгүй гэвэл баргийн хүн итгэхэд бэрх санагдах нь гарцаагүй юм. Сүүлийн өдрүүдэд интернет ертөнцийг донсолгоод байгаа хэргийн эздийн дунд чухам юу болсон, тэд ер нь хэн бэ гэдгийг эндээс хүлээн авч сонирхоорой. 

"Энэ оны хамгийн том тулаан" - Цахим ертөнцийг хөгжөөгөөд буй хоёр бяцхан залуугийн зөрчил

Энэ удаагийн ширүүн тулааны гол дүрүүд бол Оросын блоггер 18 настай Хасбулла болон Тажикистан улсын 17 настай дуучин Абдурозик нар юм. Тулааны урлагийн түүхэн дэх хамгийн онцгой явдлуудын нэгт зүй ёсоор тооцогдож буй уг тулаанд оролцогчдын нийт жин 35 кг-аас хэтрэхгүй гэдгээрээ онцлог аж. Тодруулбал, Хасбулл 93 см өндөр, 18 кг жинтэй бол Абдурозик нэг метр өндөр, 17 кг жинтэй юм. 

Тулааныг анхлан зохион байгуулсан 19 настай Чеченийн блоггер Асхаб Тамаевын суваг дээр тулааны бичлэг орсны дараагаар ялагч тодорхой болох гэнэ. 

Тэдний хоорондоо халз үзэх болсон шалтгаан нь өнгөрсөн жилээс эхтэй. Хасбулл анх Абдурозикийг тулаанд дуудсан бол Абдурозик саналыг хүлээн авч, шагналын мөнгөний төлөө бус, харин нэр төрийнхөө төлөө тэмцэнэ гэдгээ анхааруулсан байна.

Гэхдээ тулааны ялагч 1 сая рубль авах учир тэмцээний мөнгөн шагнал, бооцоог чамлах аргагүй. 

Тэдний тулааны бичлэг хэзээ цацагдах нь одоог хүртэл тодорхойгүй байгаа боловч өнгөрсөн даваа гарагт өрсөлдөгчид нүүр тулан уулзсан бичлэг нийтлэгдэж, олны анхаарлыг татсанаас хамгийн хөгжилтэй хэсгийг та бүхэнд хүргэж байна. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()