"Мяраалаг бас галбирлаг" - Ким Кардашианы хоёр дахь хувилбар гэгддэг бүсгүй (20 фото)

АНУ-ын блоггер Сэмми Кригер (Sammy Krieger) дуучин Канье Уэстийн хуучин эхнэр Ким Кардашиантай ижил төстэй харагддаг гэдгээсээ болж интернет хэрэглэгчдийн дунд тарган Ким хочтой болсон байна. Харин дэлхий даяар олон сая хүнд танигдаж, Fashion Nova брэндийн албан ёсны түншээр ажилладаг тэрээр өөрийгөө Кимээс илүү сайхан бие галбиртай гэж үздэг аж. Гэвч Сэмми Кригерийн төрх байдал олон зуун хүний нүдэнд Ким Кардашиантай адилхан харагддаг нь түүнийг ийнхүү амжилттай явахад маш том нөлөө үзүүлсэн гэдгийг тэрээр өөрөө ч хүлээн зөвшөөрдөг байна.

"Мяраалаг бас галбирлаг" - Ким Кардашианы хоёр дахь хувилбар гэгддэг бүсгүй (20 фото)

Инстаграм дахь хуудсандаа Сэмми асар өндөр үнэ бүхий чамин тансаг эдлэл, Rolex цаг, алдартай дизайнеруудын бүтээл зэрэг олон эд материалаар амжилттай яваагаа харуулдаг аж. Кригерийн ийнхүү энтертайнмент салбарт амжилт гаргаж, олон сая үзэсгэлэнт бүсгүйчүүдээс цойлон гарч ирсний нууц нь түүний гадаад төрх буюу Ким Кардашиантай адил тал гэнэ.

Ким Кардашиан Сэммигийн хувьд шүтээн болсон алдартан нь тул Кимийн өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг алдалгүй туршиж үзэх хүсэлтэй гэдгээ ч нуудаггүй байна. Улмаар Сэмми сүүлд гадаад төрхөө түүнтэй бүр ч илүү ижил болгохын тулд урууландаа филлер шахуулжээ. 

Түүний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй бөгөөд үүний дараа олны анхаарлыг бүр ч илүү татаж, өндөр ашигтай ажлын саналд ч даруулж эхэлсэн байна. Цаашлаад хүмүүс Сэммиг Ким Кардашиантай харьцуулан ярих болж, түүнтэй ижилхэн царайтай ч илүү сайхан биетэй гэж цуурч эхэлсэн аж.

Харин хэсэг бүлэг хүмүүс Сэммиг тарган Ким гэж хочлох болсон бөгөөд жингээ хасах хэрэгтэйг нь сануулж, санаа тавих нь олширсон байна. Гэвч бүсгүй өөрийн биед сэтгэл хангалуун байлаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()