ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн зорилгод заасан чанартай боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа. Энэхүү хөтөлбөрийг 2006 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш 15 дахь жилтэйгээ золгож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1800 гаруй оюутны сурах хүсэл тэмүүлэл, гэгээн үйлсэд хөрөнгө оруулалт хийж, хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Энэ жилийн “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хувьд орон нутгийн 21 аймаг болон Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн 60 сурагчийг шалгаруулж, 2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн 1-р курст элсэн суралцахад нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгох юм.

ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэг;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет (Цаасан хэлбэрээр болон цахимаар бөглөх боломжтой);
  2. Цээж зураг (3x4 хэмжээтэй);
  3. 11-р ангийн жилийн эцсийн дүн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  4. 12-р ангийн анги удирдсан багшийн тодорхойлолт (анкетын хавсралт маягтын дагуу, анги удирдсан багшийн гарын үсэг эсвэл багш тодорхойлсон гэдгийг нотлох и-мэйлээр баталгаажуулах);
  5. Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт, эсвэл спорт, урлагийн чиглэлээр гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (Үүнд зөвхөн сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онд гаргасан амжилтыг тооцно. Амжилтын хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, огноо, нэр, үзүүлсэн амжилт тод харагдахуйц байх);
  6. “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр”, “Өнөөгийн эх орон минь миний нүдээр” сэдвээс  сонгон, сонгосон сэдвийн хүрээнд монгол хэлээр 500-гаас дээш үгтэй, компьютерт шивсэн эсвэл гараар цэвэр гаргацтай бичсэн эссэ бичлэг;

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Өргөдлийн хүсэлтийг 2021.05.24-ний 18:00 цаг хүртэл цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авна.

  • Цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарж анкет бөглөх боломжтой;
  • Цаасан анкет бөглөх бол ЭНД дарж анкетыг татан авч бөглөн орон нутагт, өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвд хүлээлгэн өгөх боломжтой;

Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамжтай ЭНД дарж танилцаарай.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах 1800-1917 (энгийн утасны тарифаар) болон www.khanbank.com вэбсайт болон ХААН Банкны сошиал хуудаснаас авах боломжтой.

 

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.