Турьхан охин хүйсээ солиулаад ханагар эр болжээ

Хүүхэд насныхаа турш Матт өөрийгөө буруу бие дотор байгаа мэт мэдэрч, түүнээсээ болж сэтгэл гутралд автан өнгөрүүлжээ. Харин хүйсээ солиулж, трансжендер болох шийдвэр гаргасны дараа түүний дотны хүмүүс, танилуудаас эхлээд бүх зүйл нь өөрчлөгдсөн байна.

Турьхан охин хүйсээ солиулаад ханагар эр болжээ

АНУ-ын Калифорнийн оршин суугч Матт Миллер хэмээх залуу хэдхэн жилийн өмнө эмзэг турьхан биетэй, дуу муутай, ичимхий охин байжээ. Харин өдгөө тэрээр өөртөө итгэлтэй, булчинлаг ханагар биетэй фитнессийн багш болсныг DailyMail мэдээлсэн байна.

Тэрээр өөрийгөө эмэгтэй хүний биед орсон эр хүн мэт мэдэрдэг байсан тул хүүхэд нас нь тухгүй, сэтгэлзүйн дарамттай өнгөрчээ. Тиймээс Матт ах нарынхаа үйл хөдлөлийг дууриаж, эрэгтэй хүүхэд шиг аашилдаг болсон байв.

Өсвөр насандаа тэрээр дотоод хүн, гаднах биеийнхээ зөрчилдөөнөөс болж сэтгэцийн гүн хямралд орсон тул биедээ албаар гэмтэл учруулж ч байжээ.

Нэг удаа тэрээр трансжендер эрэгтэйтэй сошиал хаягаар танилцан харилцаж эхэлснээс хойш амьдрал нь дээрдэж, түүний хувьд хамгийн зөв сонголт нь хүйсээ солиулах эмчилгээ, мэс засал болохыг ойлгосон байна.

Матт хэсэг хугацаанд сэтгэл засалчаас туслалцаа авсан бөгөөд 5 сарын дараа дааврын эрчимтэй эмчилгээ хийлгэж эхэлжээ. Мөн үүнийхээ хажуугаар илүү эрэгтэйлэг харагдахын тулд фитнесст явж эхлэв.

Тэрээр эрэгтэй хүний гол онцлог болсон нуруу, гар, цээжний булчингаа хөгжүүлэхийн тулд 7 хоногийн 6 өдөрт бэлтгэл хийсэн нь гайхалтай үр дүн өгчээ. 

"Сэтгэл зүйн асуудлаас зугтах гол зам бол фитнесст явах байсан. Би бодибилдингийн тамирчдын блогийг уншиж, дасгалын багц, хоолны дэглэмийг нь дууриаж, өөрөө ч бас шинийг зохиодог болсон. Шинэ хоббиндоо дурлах тусам бие маань улам хөгжсөөр байна" хэмээн тэрээр өгүүлжээ.

Өдгөө Миллер өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй болж, биеэ хөгжүүлэгчдэд сурсан мэдсэнээ хуваалцаж байгаа гэнэ. Ялангуяа тэрээр "зовлонг нь мэдэх" тул трансжендер үйлчлүүлэгчидтэй ажиллах илүү дуртай ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()