Оройд нь хүний мөр гараагүй, дэлхийн хамгийн сүрдэм уулс

Манай гариг дээр өдгөө хүний хөл хүрээгүй газар ховор үлдсэнээс ихэнхийг нь уулын оргилууд эзэлнэ. Тэдгээрт хамгийн туршлагатай авирагчид хүртэл гарахаасаа эмээдэг болохыг та мэдэх үү? Түүнчлэн анхны авиралтаас нь хойш ахиж хэн ч авирч зүрхлээгүй дархлагдсан ноён оргилууд байдаг гэнэ шүү. Ингээд тэдгээр хамгийн аюултай уулсын талаарх мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Оройд нь хүний мөр гараагүй, дэлхийн хамгийн сүрдэм уулс

1 Кайлас уул (6638 метр)

Хиндуизм, Буддизм, Жайнизм, Бон гэсэн дөрвөн шашны сургаальд ариун гэж тооцогддог 6638 метр өндөр Кайлас бол дэлхийн хамгийн алдартай тахилгат уул юм.  Аль ч талаас нь харсан төгс тэгш хэмт пирамид хэлбэртэй энэ уулыг үнэхээр бишрэхгүй байхын аргагүй.

Кайлас ууланд Төвд, Энэтхэгийн мөргөлчид зөвхөн гороо хийхээс биш уулчид авирахыг эрс хориглодог байна.

Кайлас уул (6638 метр)

2 Гангкхар-Пуенсум (7570 метр)

Хималайн нурууны ноён оргилуудын нэг бол Хятад, Бутаны хил дээр орших, далайн түвшнээс дээш 7570 метрт өргөгдсөн Гангкхар-Пуенсум юм. Цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан энд жилийн ямар ч үед авиралт хийхийг хориглодог аж. Тийм учир энэхүү оргил нь өдгөө хүний мөр гараагүй дэлхйин хамгийн өндөр цэг хэмээн тооцогдож байна. Нутгийн оршин суугчид, тус бүс нутагт ажиллаж буй эрдэмтэд энэ уулын ойролцоо байгалийн тайлагдашгүй зүйлс, үл мэдэгдэх нисдэг биетүүд байдаг гэж үздэг байна. 

Гангкхар-Пуенсум (7570 метр)

3 Мачапучаре (6998 метр)

Техникийн бэрхшээл болон шашны итгэл үнэмшлээс шалтгаалан Балбын 6998 метр өндөр Мачапучаре ууланд хэн ч авираагүй хэвээр байна. Энэхүү уул нь авиралт хийхэд хамгийн аюултай Аннапурна нурууны нэг хэсэг бөгөөд өөрөөр "Аннапурнагийн харуулын цамхаг" гэж нэрлэдэг.

Мачапучарег Хинду шашны судруудад Шива бурхны залардаг ариун дагшин газар гэж  өгүүлдэг аж. Түүнчлэн цаг агаарын эрс тэс нөхцөл нь авиралтанд саад учруулдаг. Цорын ганц удаа зохион байгуулалттай авиралт хийсэн Британийн аялагчид дөнгөж 40 метр өгсөөд буцахаас өөр аргагүйд хүрсэн юм. Өнөөдөр Балбын засгийн газар энэ уул руу нэвтрэх боломжийг бүрэн хаасан байна.

Мачапучаре (6998 метр)

4 Сайпл (3110 метр)

3110 метр өргөгдсөн энэ ууланд хэн ч ядах юмгүй алхаад гарч болно гэж бодож байж магадгүй. Гэвч Антарктидын хамгийн өндөрт тооцогдох энэхүү унтарсан галт уул нь цаг уурын асар ширүүн нөхцөл бүхий нутагт байрладаг. Хүн тэнд удах байтугай очих ч аргагүй хүйтэн учраас Сайпл ууланд авирах оролдлого өдгөөг хүртэл хийгээгүй байна. 

Сайпл (3110 метр)

5 Кавагебо (6740 метр)

Далайн түвшнээс дээш 6740 метрийн өргөгдсөн Кавагебо уул нь Хятадын Мейли Шюшэнь нурууны хамгийн өндөр цэг юм. Энэхүү оргил нь Кайластай адил ариун дагшинд тооцогдох учир нутгийн иргэд уулын лус савдагийг хилэгнүүлэхгүйн тулд дээр нь хүн гарах ёсгүй хэмээдэг аж. Найман удаагийн амжилтгүй экспедиц хийсний дараа Кавагебод авирах зоригтой уулчин дахиж гарч ирээгүй юм.

Кавагебо (6740 метр)

6 Каржиан (7221 метр)

Хималайн нурууны бас нэгэн ноён оргил, 7221 метрийн өндөртэй Каржиан нь авирахал хамгийн аюултай уулсын нэгт тооцогддог. Төвдийн нутагт байрладаг тус уул нь цас багатай, нүцгэн хад ихтэйн дээр цаг агаарын хатуу ширүүн байдлаас болж дээр нь хүн гарах нөхцөлгүй болсон байна.

Каржиан (7221 метр)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()