"Амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн" - Цахим хэрэглэгчдийн хуваалцсан эерэг түүхүүд

Хүний амьдралын хугацааг бүхэлд нь саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар дүүрэн гэж тодорхойлдог хүмүүс бий. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй. Гэвч аливаа бүхний өнгө будаг хосолж байж үзэмж төгс болдгийн адилаар амьдралд тохиох бараан өдрүүдэд ч гэрэл гэгээ оршсоор байдаг аж. Ингээд та бүхэнд хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг өгүүлэх сэтгэл хөдөлгөм, бяцхан түүхүүдийг хүргэж байна.

"Амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн" - Цахим хэрэглэгчдийн хуваалцсан эерэг түүхүүд

1 “Ажлын маань шөнийн ээлжний жижүүр дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд хандивлахаар бойтог, малгай нэхдэг юм байна. Хэдэн цагаар сууж, сэтгэлээ шингээж нэхсэн зүйлсээ тусламж хэрэгтэй хүүхдүүдэд илгээдэг гэнэ. Ямар сайхан сэтгэл вэ? "

“Ажлын маань шөнийн ээлжний жижүүр дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд хандивлахаар бойтог, малгай нэхдэг юм байна. Хэдэн цагаар сууж, сэтгэлээ шингээж нэхсэн зүйлсээ тусламж хэрэгтэй хүүхдүүдэд илгээдэг гэнэ. Ямар сайхан сэтгэл вэ? "

2 "Гэр бүлийн шинэ гишүүнтэйгээ уулзахаар тэсэн ядан хүлээсэн гурвын сэтгэл хөдлөл харцнаас нь илт харагдана."

"Гэр бүлийн шинэ гишүүнтэйгээ уулзахаар тэсэн ядан хүлээсэн гурвын сэтгэл хөдлөл харцнаас нь илт харагдана."

3 "Хашаагаа тохижуулж буй хөгжилтэй хос" - Нөхөр нь машины тэвшинд хэвтээд авсан ургамлаа сайн гэгч нь түшиж явах зуур жолоо барьж байсан эхнэр нь хэсэг яваад л "Яаж байна?" гэж асуусаар байсан гэнэ.

"Хашаагаа тохижуулж буй хөгжилтэй хос" - Нөхөр нь машины тэвшинд хэвтээд авсан ургамлаа сайн гэгч нь түшиж явах зуур жолоо барьж байсан эхнэр нь хэсэг яваад л "Яаж байна?" гэж асуусаар байсан гэнэ.

4 “Өчигдөр манай үнээ нурамгар байсан болохоор орой хүү маань үнээгээ шалгахаар гэрээсээ гарсан юм. Өглөө босоод хүү байхгүй байхаар нь очоод хартал ийм дүр зураг угтлаа."

“Өчигдөр манай үнээ нурамгар байсан болохоор орой хүү маань үнээгээ шалгахаар гэрээсээ гарсан юм. Өглөө босоод хүү байхгүй байхаар нь очоод хартал ийм дүр зураг угтлаа."

5 "Гудамжны муурыг дулаан хоног гэж бодоод гэртээ оруултал шөнө найз нь хүрээд ирсэн. Ингэж харж байгаа амьтныг яаж оруулахгүй байх юм бэ?"

"Гудамжны муурыг дулаан хоног гэж бодоод гэртээ оруултал шөнө найз нь хүрээд ирсэн. Ингэж харж байгаа амьтныг яаж оруулахгүй байх юм бэ?"

6 "Удаан хугацааны дараа эзэнтэй болж, шинэ гэртээ дулаан хонохоор хэвтэж буй жаргалтай нохой."

"Удаан хугацааны дараа эзэнтэй болж, шинэ гэртээ дулаан хонохоор хэвтэж буй жаргалтай нохой."

7 "Бөглөөгөөр тоглох дуртай муур маань намайг угаалгын өрөөнд уйлж байхыг сонсоод тоглоомоо хаалганы доогуур түлхээд байсан..."

"Бөглөөгөөр тоглох дуртай муур маань намайг угаалгын өрөөнд уйлж байхыг сонсоод тоглоомоо хаалганы доогуур түлхээд байсан..."

8 "Намайг эх барьж авсан эмчтэйгээ хамт өнөөдөр өөр нэгэн нярайг эх барилаа."

"Намайг эх барьж авсан эмчтэйгээ хамт өнөөдөр өөр нэгэн нярайг эх барилаа."

9 "Аав ээжийгээ дагаж 6 долоо хоног шахуу цахилгаан, эрчим хүчний компаниар эргэлдсэн бяцхан жаал тоног төхөөрөмжүүдийг их сонирхож байсан гэнэ. Ажилтнуудаас олон арван асуулт асууж, бараг бүгдийг нь таньдаг болсон хүү дараа нь анхны цалингаа авчээ."

Хүүгийн хийсэн ажлын жагсаалт:
Хэмжилт - 1.5 фунт
Худалдааны цэгийн тоог тоолох, нэмэх - 1.5 фунт
Хоол (амтат жигнэмэг) - 1.5 фунт
Сайн дурын ажил - 1.5 фунт
Чанарын баталгаа (Асуулт, сорилт) - 9 фунт
Нийт: 15 фунт 

"Аав ээжийгээ дагаж 6 долоо хоног шахуу цахилгаан, эрчим хүчний компаниар эргэлдсэн бяцхан жаал тоног төхөөрөмжүүдийг их сонирхож байсан гэнэ. Ажилтнуудаас олон арван асуулт асууж, бараг бүгдийг нь таньдаг болсон хүү дараа нь анхны цалингаа авчээ."

10 Уурхайчнаас аварга

Фрэнсис Нганну төрөлх Камерун улсад амьдарч байхдаа туйлын ядуу байсан бөгөөд 10 настайгаасаа элсний уурхайд ажиллаж эхэлсэн аж.

Хожим тэрээр мэргэжлийн тулаанч болох мөрөөдлөө даган Европ руу нүүсэн юм. Фрэнсис энэ жил UFC-ийн хүнд жингийн дэлхийн аварга болсон юм. 

Уурхайчнаас аварга

11 "Фермер залуутай болзсон эгч минь 12 кг бяслаг бэлгэнд авсан нь."

"Фермер залуутай болзсон эгч минь 12 кг бяслаг бэлгэнд авсан нь."

12 "Аав минь зургаан жилийн өмнө нас барахдаа намайг 21 нас хүрэхээр анхны шар айргаа авч уугаарай гээд энэ мөнгийг эгчид үлдээсэн байсан... Өнөөдөр миний 21 насны төрсөн өдөр. Ааваараа даалгачихлаа... "

"Аав минь зургаан жилийн өмнө нас барахдаа намайг 21 нас хүрэхээр  анхны шар айргаа авч уугаарай гээд энэ мөнгийг эгчид үлдээсэн байсан... Өнөөдөр миний 21 насны төрсөн өдөр. Ааваараа даалгачихлаа... "

13 "Симба, Купер хоёр найз жилийн дараа эргэн уулзсан нь."

"Симба, Купер хоёр найз жилийн дараа эргэн уулзсан нь."

14 "Бяцхан жаал хайртай амьтнаа хайж байгаа бололтой. Муур юм болов уу даа?"

"Бяцхан жаал хайртай амьтнаа хайж байгаа бололтой. Муур юм болов уу даа?"

15 Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика (2010-2015) 12500 ам.долларын цалингийнхаа 90 хувийг буяны ажилд зориулж, өөртөө 1250 доллар л үлдээсэн тул дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчөөр нэрлэгджээ.

“Тэд намайг хамгийн ядуу ерөнхийлөгч гэж нэрлэдэг ч би өөрийгөө ядуу гэж боддоггүй. Ядуу хүмүүс бол тансаг амьдрал зохиохын төлөө ажилладаг, үргэлж улам ихийг хүсдэг хүмүүс юм. Та ямар нэг зүйл худалдаж авбал мөнгө биш өөрийнхөө урсгасан хөлсөөр төлбөрөө хийж байна гэсэн үг. Амьдрал бол мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл.” гэж Хосе Мухика хэлжээ.

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

16 Дионне Квон маш олон хүүхэлдэйн киноны баатарт дуу оруулсан юм. Сонирхолтой нь тэрээр бараг хараагүй бөгөөд бүх зохиолоо хараагүйчүүдийн брайл үсэг дээр авдаг аж.

Дионне Квон маш олон хүүхэлдэйн киноны баатарт дуу оруулсан юм. Сонирхолтой нь тэрээр бараг хараагүй бөгөөд бүх зохиолоо хараагүйчүүдийн брайл үсэг дээр авдаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()