"28 настай хүүхэд" - Дэлхийн хамгийн жижигхэн бүсгүйтэй танилц...

Энэтхэгийн 28 настай оюутан бүсгүй Жиоти Амге (Jyoti Amge) нь дэлхий дээр амьд байгаа хүмүүсээс хамгийн жижигхэн эмэгтэйгээр шалгарч, Гиннесийн номонд багтсан билээ. Түүний биеийн өндөр нь 62.8 см юм байна. Гиннесийн амжилтын номын шалгалтын коммиссийнхны албан ёсны баталгаажуулах үйл явц нь түүний төрсөн өдөртэй давхацжээ. Ингээд энэ дэлхий дээр амьд байгаа бүх эмэгтэйчүүдийн дундаас хамгийн жижигхэн биетэй нь болох Жиоти Амге-тай дэлгэрэнгүй танилцацгаая.

"28 настай хүүхэд" - Дэлхийн хамгийн жижигхэн бүсгүйтэй танилц...

Жиоти нь 1993 оны 12-р сарын 16-нд төрсөн бөгөөд ахондроплазия буюу араг ясны бүтцийн гэмтэл хэмээх удам дажсан өвчинтэй юм байна. Энэхүү өвчин нь хохирогчоо бусдаас эрс жижиг биетэй байлгахад нь хүргэдэг бөгөөд эмчилгээгүйд тооцогддог. Түүнчлэн энэ өвчний хохирогч нь жижигхэн биетэйгээс гадна нүүрний төрхөөрөө бусдаас түрүүлж хөгшрөн, хамаагүй богино насалдаг байх магадлал өндөртэй.

Тэрээр 2009 оны 9 – р сард 61.95 см өндөртэй байхдаа дэлхийн хамгийн намхан өсвөр насны хүүхдээр Гиннесийн номонд бичигдэж байсан бол тэр цагаас хойш өнөөг хүртэл 0,85 см-ээр л өсчээ. Ингээд тэрээр 28 нас хүрсэн тул одоо Дэлхийн хамгийн жижигхэн биетэй насанд хүрсэн эмэгтэй болсон байна.

Насанд хүрсэн бүсгүй гэхэд дэндүү жижигхэн биетэй ч гэсэн Дэлхий дээрхи бүх цаг үеийн хамгийн жижигхэн эмэгтэй болох, 1875-1895 онуудад амьдарч байсан 61 см нуруутай Полин Мастерс-аас арай өндөр ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()