Өсвөр насандаа сугалаанд 1.4 сая доллар хожсон бүсгүйн хэтэрхий гэмээр тансаглал

Их Британийн EuroMillions сугалаанд оролцсон 17 настай охин азтан болж, нэг сая фунт стерлинг (ойролцоогоор 4 тэрбум төгрөг) хожжээ. Охины амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн үйл явдал тохиогоод өдгөө 8 жил өнгөрсөн ч тэрээр чамин тансаг амьдралын хэв маягаа хадгалсаар ирсэн байна. Уншигч та азтай охиныг шагналын хөрөнгөө хэрхэн зарцуулж байгааг энэхүү нийтлэлээс сонирхоорой. 

Өсвөр насандаа сугалаанд 1.4 сая доллар хожсон бүсгүйн хэтэрхий гэмээр тансаглал

Шотландын иргэн Жейн Парк (Jane Park) Их Британийн UK EuroMillions сугалаанд оролцож, нэг сая фунт стерлинг буюу ойролцоогоор 4 тэрбум төгрөг хожихдоо ердөө 17 настай өсвөр насны охин байжээ.  Тэрээр анх удаа сугалаа худалдаж авсан нь түүний үлдсэн амьдралыг бүхэлд нь өөрчилж чадах азын тасалбар байж таарсан аж. 

Хонжворын эзэн болсны дараа Жейн амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилсөн бөгөөд чамин тансаг бүхнээр өөрийгөө хүрээлүүлж эхэлсэн байна. Тэрээр хамгийн үнэтэй ресорт, дээд зэрэглэлийн зочид буудлаар амарч, үнэтэй машинууд, дизайнеруудын хувцас гээд өмнө нь хийж чаддаггүй байсан бүх зүйлээ туршиж үзэхээр шийдсэн гэнэ.

Гэрийнхээ дотоод заслыг ч өөрчлөхөө мартаагүй тэрээр бүхэлдээ дээд зэрэглэлийн орчинд амьдрахыг хүсжээ.

Жейн Парк өөрийн нүүр царай, бие галбирт ч  анхаарч эхэлснээр инстаграм хуудсандаа олон мянган дагагчтай болсон байна.

https://www.instagram.com/janeparkx/

Азтай эмэгтэй өөрийн BMW-г 25 мянган фунт стерлингээр (ойролцоогоор зуун сая төгрөг) авсны зэрэгцээ 17 мянган фунт (ойролцоогоор 67 сая төгрөг)-ын үнэтэй VW Beetle, 18 мянган фунт (ойролцоогоор 71 сая төгрөг) -ын үнэ хүрэх Range Rover машины цуглуулгатай.

Энэ мэтчилэн тэрээр олон алдартай брэнд, дизайнеруудын бүтээлээр гоёх дуртай. 

Түүний нийтэлсэн зургуудаас харахад тэрээр гэртээ байх дургүй харин дэлхийн улс орнуудаар аялж, шөнийн цэнгээний газруудаар явж, үдэшлэг зохиож, найз нөхөдтэйгөө зугаацах дуртай бололтой. 

Жейний инстаграм хуудас тансаг зочид буудал, үнэтэй газруудад авсан зургуудаар дүүрэн байлаа. Тэрээр өөр өөр улс орнуудын асар том усан сангууд, хувийн наран шарлагын газруудад хагас нүцгэн зургаа татуулдаг. 

Гэвч Жейн саятан хүний амьдрал амар биш гэж хуваалцсан байв. Тэрээр өмнө нь сугалаа явуулсан зохион байгуулагчдыг өөрийнх нь хувь заяаг сүйтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгнө гэж сүрдүүлж байсан удаатай. Түүний амьдрал тансаг зүйлсээр дүүрэн байдаг ч угтаа сэтгэл хоосон байдаг гэж гомдоллосон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()