Далайд живсэн нь тодорхой болсон дэлхийн 8 дахь тив дээр хэн амьдарч байсан бэ?

Сүүлийн жилүүдэд дэлхий дээр өөр нэг тив оршин байсан гэдэг онолыг дэвшүүлэх эрдэмтдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс судлаачид тэрхүү сураггүй болсон тивийн геологийн давхаргыг илүү идэвхтэй судалж, шинэ нээлт хийхийг оролдож эхлээд байна. Үүний үр дүнд живж үгүй болсон тэрхүү тивийн оршин суугчдын чулуужсан үлдэгдэл олдсон аж. 

Далайд живсэн нь тодорхой болсон дэлхийн 8 дахь тив дээр хэн амьдарч байсан бэ?

1 Живсэн тив

Дэлхийн орчин үеийн хуурай гарал үүслийн үйл явцыг загварчлахдаа эрдэмтэд хэдэн жилийн өмнө геофизикийн үүднээс Шинэ Зеланд бол тив юм гэх дүгнэлтэд хүрсэн. Бүр тодруулбал, тус улсын газар нутаг нь 50 орчим сая жилийн өмнө живсэн том тивийн нэг хэсэг аж. Нэгэн цагт 5 сая хавтгай дөрвөлжин км хэмжээтэй байсан газар нутаг эртний Гондвана хэмээх аварга тивээс салж, тусдаа өөр тив болжээ.

Живсэн тив

Гэвч олон зуун галт уулын дэлбэрэлт Номхон далайн усны түвшин нэмэгдэхэд хүргэж, Шинэ Зеландыг нэг км орчим гүнд живэхэд хүргэсэн байна. Өнөө үед Шинэ Зеланд, Шинэ Каледони гэж нэрлэгддэг газрууд л усны дээр үлдсэн бөгөөд эдгээр нь урьд цагт уулын оргилууд байсан гэнэ. Далайн гүний судалгаануудын үр дүнд Квинсландын их сургуулийн болон бусад хүрээлэнгийн эрдэмтэд живсэн тивийн газрын зургийг тоймлон гаргаж чаджээ. Үүний дараа палеонтологчид Шинэ Зеланд улсыг идэвхтэй сонирхож эхэлсэн байна.

2 Чулуужсан олдворууд

Профессор Даниэл Томас тэргүүтэй палеобиологичид дээрх газар нутгийн живсэн хэсгээс эртний оцон шувууны чулуужсан үлдэгдлийг 2020 оны зун олжээ. Эхэндээ судлаачид оцон шувууд тус тивийг үерт автсаны дараа амьдарч байсан гэж үзсэн байна. Тэдний энэ таамаглал Шинэ Зеландаас 7000 жилийн настай, шар залаат оцон шувууны үлдэгдэл олдож байсантай холбоотой. Гэхдээ уг олдворт нарийвчлан шинжилгээ хийснээр 60 сая жилийн өмнө Зеланд бүрэн хэмжээний тив байх үед тэрхүү оцон шувуу амьдарч байсан болохыг тогтоожээ. Эрдэмтэд нээлтээ 2020 оны 8-р сард The ​​Royal Society эрдэм шинжилгээний сонинд нийтэлсэн юм.

Чулуужсан олдворууд

Чулуужсан олдворууд нь эртний Зеландын оцон шувуудын төрхийг тодорхойлох боломж олгосон бөгөөд эдгээрийг Евдиптес атату (Eudyptes atatu) гэдэг байжээ. Чулуужсан шувууд хоёр метр хэмжээтэй, нарийхан урт хошуутай байв.

Xарин Даниел Томас тэдний өндөр 2 метр орчим байх бүрэн боломжтой гэж үзжээ. Ийм том хэмжээтэй учраас тэд одоогийн бидний мэддэг оцон шувуунаас өөр хоол иддэг байсан нь ойлгомжтой. 

3 Бүх оцон шувуудын өвөг дээдэс

Олдворыг орчин цагийн оцон шувуудтай харьцуулж үзээд эрдэмтэд Eudyptes atatu-г бүх оцон шувуудын өвөг дээдэс байж болзошгүй гэж үзжээ. Их үерийн дараа геологийн идэвхжилийн улмаас уур амьсгал бүс нутгийн хэмжээнд өөрчлөгдсөн учраас эртний оцон шувууд Шинэ Зеландад оршин тогтноход хэцүү болсон аж. Үүний нөлөөгөөр ихэнх нь үхэж үрэгдэж, бусад нь өөр тив, арлууд руу нүүдэллэхээс өөр аргагүй болжээ. Мэдээж тэд очсон газрынхаа янз бүрийн хоол хүнс, нөхцөлд дасан зохицох ёстой болсон бөгөөд энэ нь тэдний биеийн хэлбэрт нөлөөлсөн байна.

Бүх оцон шувуудын өвөг дээдэс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()