Хүүхэдтэй болохын тулд хамтдаа нийт 190 кг жин хаясан Америк хос

АНУ-ын иргэн Дастин (Dustin Hall), Рейчел Холл (Rachel Hall) хэмээх хосууд өөрсдийгөө эцэг, эх болох цаг ирсэн гэж үзэж, хүүхэдтэй болохоор шийдсэнээс хойш удаан хугацаа өнгөрсөн байна. Улмаар тэд энэ асуудлын дагуу эмнэлэгт хандсан бөгөөд эмч нар хосуудыг жингээ эрчимтэй хаяхаас нааш үрийн зулай үнэрлэж чадахгүй гэж оношилсон аж. Амьдралдаа аз жаргал, эрүүл мэндийг цогцлоохоор хосууд хамтдаа зориг шулууджээ.

Хүүхэдтэй болохын тулд хамтдаа нийт 190 кг жин хаясан Америк хос
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэд долоон жилийн турш хүүхэдтэй болохыг мөрөөдөж амьдарсны эцэст аргаа барж эмчид хандтал санаанд оромгүй хариу сонссон байна. Өөрсдийгөө эрүүл мэндийн ноцтой асуудалтай гэж итгэж, сэтгэлээр унасан байсан хосуудад жингээ л хасах хэрэгтэй гэх эмчийн үг таатай сонсогдсон нь гарцаагүй.

Дастин жингээ хасалгүй цаашид тэр хэвээр үргэлжлүүлэн амьдарсан бол хамгийн ихдээ зургаан сарын настай гэж оношлогдсон аж. Үүгээр зогсохгүй тэрээр шөнөдөө амьсгал давчдаж сэрдэг, үдээсээ үдэж чаддаггүй, 100 метр яваад л бахарддаг гэхчлэн олон асуудлуудтай болсон байжээ. Гэсэн ч тэрээр хүүхэдтэй болж чадахгүй байгаа шалтгаанаа илүүдэл жингээс улбаатай гэж огтхон ч бодож байгаагүй гэнэ.

Дастин хооллолтондоо онцгой анхаарч, нүүрс усны хэмжээг бууруулан уургийн хэмжээг нэмэгдүүлж, байнга иддэг байсан түргэн хоолноосоо ч татгалзаж, мах, загас, ногоо, жимс жимсгэнэ түлхүү идэх болсон байна.

Эцэст нь 37 настай Дастин Холл 140 кг, түүний гэргий 34 настай Рейчел 50 кг буюу нийтдээ хосууд 190 кг-ийг хаяж чаджээ. Эмчид үзүүлэхдээ Дастин 241 кг жинтэй байсан бол одоо 96,7 кг болсон бөгөөд тэрээр нүүрс уснаас татгалзаж, уураг ихтэй хоол хүнс иддэг болсон гэнэ. 

"Би хоол тэжээлийн талаар мэдлэггүй байсан болохоор өдөрт л гэхэд 13-15 мянган калори илчлэг хэрэглэдэг байсан юм билээ. Үдийн цайны цагаар л нэг дор 2500 калори илчлэгтэй хоол иддэг хэрнээ нэмээд хоёр литр хийжүүлсэн ундаа уудаг байсан гэхээр ойлгомжтой байх. Тиймээс би фитнесст явж, бясалгал хийж, сэтгэл зүйчийн тусламж авах зэргээр яагаад ингэж их иддэг байсан шалтгаанаа хайж эхэлсэн" хэмээн Дастин хуваалцав.

Рэйчел харин нөхрөөсөө хоцрохыг хүсээгүй тул ижил дэглэм баримталж, дасгал хийж эхэлсэн байна. 

Тэрээр нөхрөөсөө урам зориг авч, мөн л эрүүлээр турсаны хүчинд жил гаруй хугацааны дараа жирэмсэн болж, Пресли охиноо өлгийдөн авсан байна.

Хосууд зэрэгцээд бургер идэж суухын оронд ийнхүү биеийн тамирын зааланд хамтдаа дасгал хийдэг болжээ. Амжилттай жингээ хасаж чадсан тэд хүүхэдтэй болох гэж байгаадаа итгэж чадалгүй хэсэгтээ л цочирдсон гэнэ. 

Дастин, Рэйчел хоёр эрүүл мэнд аз жаргалын үндэс гэдгийг өөрсдийн биеэр мэдэрсэн тул олон нийтэд энэхүү түүхээрээ үлгэр жишээ болохыг хүссэн аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()