Манай дэлхий санаанд оромгүй зүйлсээр дүүрэн болохыг батлах сонирхолтой, эерэг түүхүүд

Өөрсдийн хичээл зүтгэл, авъяас чадварын ачаар түүхэнд нэрээ мөнхөлсөн гайхалтай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн тухай түүх амнаас ам дамждаг учраас нас барсны дараа нь ч гэсэн тэд алдартай хэвээр үлддэг билээ. Өнөөдөр бид та бүхэнд тэдгээр хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Манай дэлхий санаанд оромгүй зүйлсээр дүүрэн болохыг батлах сонирхолтой, эерэг түүхүүд

1 Уурхайчнаас аварга

Фрэнсис Нганну төрөлх Камерун улсад амьдарч байхдаа туйлын ядуу байсан бөгөөд 10 настайгаасаа элсний уурхайд ажиллаж эхэлсэн аж.

Хожим тэрээр мэргэжлийн тулаанч болох мөрөөдлөө даган Европ руу нүүсэн юм. Фрэнсис энэ жил UFC-ийн хүнд жингийн дэлхийн аварга болсон юм. 

Уурхайчнаас аварга

2 Амиа золиосолсон диспетчер

Төмөр замын диспетчер Винс Коулман зогсоолд ойртож буй галт тэргийг удахгүй болох дэлбэрэлтээс  сэрэмжлүүлэхийн тулд амиа золиосолжээ.

Түүний илгээсэн цахилгаан мэдээнд:

“Галт тэргийг зогсоо. Зэвсгийн хөлөг онгоцонд гал гарч, 6-р зогсоол дэлбэрсэн. Энэ лав миний сүүлчийн захиас байх. Баяртай залуусаа." гэж бичсэн байна.

Тэрээр 300 хүнийг аварсан юм.

Амиа золиосолсон диспетчер

3 Гурилын уут

1939 онд АНУ-ын Канзас мужийн буудайн гурил үйлдвэрлэгчид нутгийнх нь эмэгтэйчүүд гурилын шуудай ашиглан хүүхдүүддээ хувцас оёж байгааг анзаарчээ.

Ингээд тэд хүүхдүүдийг гоёмсог хувцастай болохын тулд  шуудайг цэцгэн хээтэй даавуугаар үйлдвэрлэж эхлэв. Үүнээс гадна шошгыг нь уутнаас хялбархан арилгаж болохоор хийсэн байна. 

Гурилын уут

4 Зоригт охин

2017 онд Флорида мужид амьдардаг 10 настай бяцхан охин руу матар дайрч, хөлнөөс нь чиржээ. 

Охин бараг 3 метрийн урт биетэй махчин амьтны хамар руу хуруугаа хийтэл матрын амьсгал боогдож, амаа ангайлгажээ. Энэ мөчийг алдалгүй охин хөлөө гаргаад зугтаж чаджээ. Тэрээр энэ аргыг АНУ-ын Флорида мужийн Гаторланд паркыг үзэж байхдаа сурсан гэдгээ ярьжээ.

Зоригт охин

5 Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика (2010-2015) 12500 ам.долларын цалингийнхаа 90 хувийг буяны ажилд зориулж, өөртөө 1250 доллар л үлдээсэн тул дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчөөр нэрлэгджээ.

“Тэд намайг хамгийн ядуу ерөнхийлөгч гэж нэрлэдэг ч би өөрийгөө ядуу гэж боддоггүй. Ядуу хүмүүс бол тансаг амьдрал зохиохын төлөө ажилладаг, үргэлж улам ихийг хүсдэг хүмүүс юм. Та ямар нэг зүйл худалдаж авбал мөнгө биш өөрийнхөө урсгасан хөлсөөр төлбөрөө хийж байна гэсэн үг. Амьдрал бол мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл.” гэж Хосе Мухика хэлжээ.

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

6 Буянтай багш

25 жилийн турш сургуулийн багшаар ажилласан Тэмми Вадделл хэмээх бүсгүй нас баржээ. Тэрээр гэрээслэл дээрээ оршуулга дээр нь ирсэн хүмүүс цэцгийн оронд хичээлийн хэрэгслээр дүүргэсэн үүргэвч авчрахыг хүсчээ. Тэдгээр цүнхнүүдийг эмзэг бүлгийн сурагч нарт хандивласан байна. 

Буянтай багш

7 Эмч нар хүний амь аврахын тулд өвчин зохиосон нь

Италийн эмч нар эмнэлэгт нь ирсэн еврейчүүдийг нацистуудаас хамгаалахаар "Синдром К" хэмээх өвчнийг зохиожээ. Тэднийг хорио цээрийн дэглэмд оруулсан бөгөөд нацистууд үхлийн аюултай, гоц халдварт өвчин үүссэн гэж итгэсэн учраас тэдэнд хүрээгүй байна. 

Эмч нар хүний амь аврахын тулд өвчин зохиосон нь

8 Хараагүй дуу оруулагч

Дионне Квон маш олон хүүхэлдэйн киноны баатарт дуу оруулсан юм. Сонирхолтой нь тэрээр бараг хараагүй бөгөөд бүх зохиолоо хараагүйчүүдийн брайл үсэг дээр авдаг аж. 

Хараагүй дуу оруулагч

9 Хувцас хатаагч

90-ээд оны үед Калифорнийн иргэн Стив Комисар 49.95 долларын үнэтэй, нарны хүчээр ажилладаг хувцас хатаагч зарна хэмээн улс даяар сурталчилсан байна. Захиалга өгсөн хүмүүст жирийн урт олс очжээ.

Хувцас хатаагч

10 Жинхэнэ цагдаа

1968 онд өөрийгөө цагдаа гэж танилцуулсан  мотоциклтой хүн 300 сая иен бэлнээр (одоогийн ханшаар 10 сая ам.доллар) ачсан банкны машиныг зогсоожээ.

Тэрбээр жолоочид машинд нь бөмбөг суурилуулсан байна гэж хэлж буулгаад өөрөө дотор нь суун жолоодоод яваад өгөв. Гэмт хэрэгтэн, мөнгөний хамт хэзээ ч олдоогүй юм.

Жинхэнэ цагдаа

11 Тамхичны түүх

Мехмет Ток 12 настайгаасаа тамхи татаж эхэлсэн нь зүрхний өвчнөөр нэг өдөр эмнэлэгт хэвтэхэд хүргэжээ

Эмч нар Мехметэд тамхинаас гарахыг зөвлөв. Тэр үед тэрээр өдөрт 2 хайрцаг тамхи татдаг байсан ч хорт зуршлаа хаяж чаджээ. Мехмет үүнээс хойш 6 жил тамхи татаагүй бөгөөд энэ хугацаанд маш их мөнгө хэмнэж чаджээ. Хадгалсан мөнгөөрөө тэр машин худалдаж авсан ч хэдэн өдрийн дараа осолд орж нас баржээ.

Тамхичны түүх

12 Харваач

Жүжигчин Анита Экбергийг хэсэг гэрэл зурагчид дагаад салахгүй байсан тул тэрээр тэвчээр алдарч, нэгэнд нь гар хүрчээ.

Гэрэл зурагчид түүнийг цагдаа дуудна гэж сүрдүүлэхэд тэр гэрээсээ нум сум гаргаж ирээд, нэг зурагчин руу харвасан байна. Энэ зургийг яг тэр үед авсан аж.

Харваач

13 Жинхэнэ зоригтон

2011 оны 3-р сард Ишиномаки хотыг цунами нөмрөх үед Хидэаки Акайва ажил дээрээ байсан байна.

Эхнэр нь гэртээ гацсаныг мэдээд тэрээр "аврах ангийхан ирэх хүртэл хүлээ" гэсэн зөвлөмжийг үл тоомсорлон усны хувцас өмсөж, усанд автсан хотыг зорьжээ. Тэрбээр үерлэсэн гудамжаар тэсгэм хүйтэн усыг тоолгүй явсаар хүртээ хүрэв. Азаар эхнэр нь амьд байсан бөгөөд барилгын дээд давхарт гарсныг олж мэджээ. Хэрэв аврах ангийг хүлээсэн бол тэр үед 20 настай эхнэр нь үхэх байсан аж.

Үүнээс гадна Хидэаки амьд гарсан хүмүүсийн дунд ээж нь байгаагүйг анзаараад дахин ус руу үсрэн орж, ээжийнхээ амийг аварсан байна.

Жинхэнэ зоригтон

14 Дэндүү их мөнгө

80-аад оны үед хар тамхины наймаачин Пабло Эскобар маш их мөнгө олдог байсан тул тэр долоо хоногт 3000 ам.долларыг зөвхөн мөнгө боох резинд зарцуулдаг байв.

Дэндүү их мөнгө

15 50 жилийн дараа

1964 онд нэг ангийнхан хичээлээ тасалж Beatles хамтлагийн тоглолт үзэхээр шийджээ. Тэд тоглолт үзэж чадаагүй ч тийшээ очих замдаа Beatles-ийн гишүүн Ринго Старртай таарч, доорх зургийг түүнээр авахуулжээ.

Тэд найзууддаа энэ талаар хэлэхэд хэн ч итгэсэнгүй. Үүнээс 50 жилийн дараа Ринго өөрийн гэрэл зургийн цуглуулгыг цомог болгон гаргасан байна. Чухамдаа тэр цомог дээр найзуудын зураг байсан юм. Харин 50 жилийн дараа найзууд дахин цуглаж зургаа дахин татуулсан байна.

50 жилийн дараа

16 Сайхан сэтгэл

Нэгэн орон гэргүй эр гудамжнаас 2400 ам.доллар олоод цагдаад тушаасан байна.

Түүний шударга зангаар бахархасан хүмүүс хандив цуглуулах кампанит ажил эхлүүлсэн бөгөөд үүний ачаар 5000 гаруй ам.доллар цуглуулсан юм. Тэрээр "надад хийх ажил байхад  болно" гэж хэлээд энэ мөнгөнөөс татгалзсан бөгөөд өөр хэрэгтэй хүнд өгөхийг санал болгосон байна. 

Сайхан сэтгэл

17 Сансарт байх хойгуур

Зөвлөлтийн сансрын нисгэгч Сергей Крикалев багийн гишүүдийн хамт 1991 оны 5-р сарын 18-нд Мир станц руу хөөрчээ. Тэрээр 5 сарын дараа дэлхийд эргэж ирэх ёстой байсан боловч станцад илүү урт хугацаагаар байх ажил гарсан бөгөөд 1992 оны 3-р сарын 25-нд л дэлхийдээ буцаж иржээ.

Энэ хооронд тэрээр ЗХУ задарч байгааг сансраас ажигласан аж. Тэрбээр анх нисэхдээ Зөвлөлтийн сансрын нисгэгч байсан ч тусгаар тогтносон Казахстанд газардсан тул ЗСБНХУ-ын сүүлчийн иргэн болжээ.

Сансарт байх хойгуур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()