1
Байршил тогтоогч - 1950 он
50-иад оны үед радарын технологи хурдацтай хөгжиж байсан учраас энгийн хүмүүс хүртэл түүнийг ашиглан байршлаа тогтоон, хүссэн газартаа хялбар хүрч болно хэмээн зөгнөж байжээ.
2
Ирээдүйд сонингоо дэлгэцээр уншдаг болно - 1930 аад он
Өнөө цагийн вэбсайтуудыг 1930-аад онд урьдчилан харсан байжээ. "Нэг л өдөр та өглөөний хэвлэлийн тэргүүн нүүрийг ийм байдлаар унших болно...Ийм зүйл боломжтой гэж үү?" хэмээн бичиж байжээ.
3
Нүүр нүүрээ хараад ярьдаг утас - 1930 аад он
Жоржиа мужийн Технологийн хүрээлэнгийн шинжлэх ухааны профессор Лиза Яшек нь ретро-футуризм буюу өнгөрсөн үеийнхний ирээдүйн зөгнөлийг судалдаг. Тэрбээр 1800-аад оны сүүл үеэс 1930-аад хооронд амьдарч байсан хүмүүсийн олон зөгнөл биеллээ олсон хэмээн мэдэгдсэн байна.
Лиза тэр үед олны хэрэгцээнд нэвтэрч эхэлж байсан радио, утас, телевиз зэрэг зүйлс хэрхэн хувьсаж, хүмүүсийн харилцааг яаж өөрчлөх вэ гэдэг асуулт хамгийн том сэдэв болж байсан гэжээ. Мэдээж хэрэг тэдгээр зөгнөлүүд тухан үедээ бодит байдлаас тасарсан мэт санагдаж байсан ч одоо бол энгийн үзэгдэл болсон байна.
4
Ирээдүйн загвар - 1914 он
1910-1920 оод оны үед ирээдүйн хүмүүсийн хувцас эрэгтэй эмэгтэй гэсэн ялгаа байхгүй, загвар нь дэгжин гэхээс илүү авангард (avant-garde) хэв маягтай болно хэмээн зөгнөж байжээ.
Доорх зураг дээр байгаа хүмүүсийн өмссөн хувцас нь орчин үеийн загварын шоунууд дээр байгаатай тун адилхан харагдана. Ирээдүйд бид илүү бариу, бага материалтай хувцас өмсдөг болно гэсэн нь яг биеллээ олсон байна. Мөн эрэгтэйн шивээс нь орчин үеийн боди арт урлаг тэр чигээрээ байгаа биз.
5
Дэлхий дээр илүү зай үлдэхгүй учраас барилга мэт суурингууд гарч ирнэ - 1984 он
Мэдээж хэрэг зарим зөгнөлүүд нь биелэхийн аргагүй байсан юм. Тэдгээр нь бодит байдалд нийцэхээс гэхээс илүү тухайн хүн ирээдүйг хэт сайхан болно гэж найдсанаас л үүдэлтэй байх.
Бодит байдалд хамгийн сайн нийцсэн зөгнөлүүд нь яг тэр үеийн технологи олон жилийн дараа яаж өөрчлөгдөх вэ гэдэг санаан дээр тулгаарласан байжээ.
6
Гэртээ зурагтаар харсан зүйлээ утсаар захиалдаг болно - 1940 он
Лиза мөн орчин үеийн хот, үйлдвэрүүдийн хурдацтай өсөлтийг харсан хүмүүс тэдгээр нь ирээдүйн амьдралыг тодорхойлно гэдгийг ойлгосон гэж гэв. Тэдгээр хүмүүс ирээдүйд бид зөвхөн технологийн дэвшилийн араас хөөцөлдөнө гэдгийг зөв тааварласан байна.
7
Бусад биеллээ олсон сонирхолтой зөгнөлүүд
Ирээдүйн аялал - 1960 он
Ирээдүйн харилцуур - 1956 он
Өөрийгөө жолооддог машин - 1960 он
Ирээдүйн хот - 1908 он