Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Телангана мужийн Пембарти тосгонд амьдардаг Нарасимх нэртэй бизнесмэн эр санамсаргүйгээр алт, мөнгө, бадмаараг эдлэлээр дүүрэн эрдэнэсийн сан олжээ. Түүний хөлсөлсөн ажилчид нь барилгын талбай дээр газар шорооны ажил хийж байхдаа тэрхүү эрдэнэс бүхий зэс бортогыг олсон байна.
Нарасимх тэр даруй орон нутгийн цагдаа нарт энэ тухайгаа мэдэгдсэн бөгөөд удалгүй хууль сахиулагчид археологчдын хамт барилгын талбай дээр иржээ.
Эрдэнэсийн сан газар доор хагас метр орчмын гүнд булаастай байжээ. Нийт 22 хос алтан ээмэг, 51 алтан сувс, 11 алтан зүүлт, 26 хос мөнгөн савх, 5 мөнгөн гинж болон бусад үнэт эдлэлүүд бортого дотор байв.
Нийтдээ 189.8 грамм алтан эдлэл, 1.7 кг мөнгөн эдлэл, 6.5 грамм бадмаараг чимэглэл зэс бортого дотроос гарч иржээ. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү олдвор 12-14-р зууны үед Энэтхэгт оршин тогтнож байсан Какатийн хаант улсад хамаарах аж.\
Цаашид судалгаа хийхийн тулд бүх үнэт эдлэлийг хурааж авсан бөгөөд бизнесмен эрийг барилгын ажлаа түр зогсоохыг даалгасан байна. Тус бүс нутагт археологийн бусад чухал олдворууд байх магадлалтай хэмээн үзэж, өргөн хүрээний малтлагын ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна.
Эрдэнэсийн санг олоод шоконд орсон бизнесмений үйл хөдлөлийг дараах бичлэгт харуулжээ.