Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нийгмийн сэтгэлгээг аялдан дагасан элдэв стандартууд охид, бүсгүйчүүдийн амьдралд ихээхэн асуудал авчирдаг. Тэд олны дунд биеэ хэрхэн авч явах, хэнтэй уулзах, ямар хувцас өмсөхөөс авахуулаад нүүр царай, бие галбир гээд хүмүүсийн дунд хэдийнээ тогтсон хэвшмэл ойлголтуудын золиос болох нь түгээмэл. Жишээлбэл, эхээс заяасан төрх байдлаа бусдын нүдэнд нийцүүлэхийн тулд эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж хөх томруулах мэс ажилбар хийлгэдэг эмэгтэй олон бий. Тэгвэл эсрэгээрээ байгалиас заяасан биеэсээ болж "хиймэл" гэж шүүмжлүүлэх нэгэн ч байх аж.