Дуэйн Жонсон дэглэмгүй үедээ юу иддэг болохоо хуваалцаж, хүмүүсийг алмайруулжээ

Хөл хорионд гэртээ суусан хүмүүс идэхээс өөр юу ч хийгээгүй тухай хөгжилтэй сэдвүүд цахим ертөнцийг давалгаалсан цаг саяхан билээ. Харин одоо бодит амьдралтайгаа эвлэрэх хэрэгтэй болсон тул замбараагүй нэмсэн жингээ хасахаар зориг шулуудаад буй хүмүүс олон байгаа аж. Амьдралдаа нэг ч болов удаа хоолны дэглэм барьж, харсан бүхнээ хоолойгоороо давуулах хүслээ дарж үзсэн хүн Cheat Meal гээч хэчнээн сайхан зүйл гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Хэрэв та яг одоо дэглэмтэй байгаа бол энэ нийтлэлийг алгасах нь зүйтэй болов уу. Учир нь бид алдарт жүжигчин Дуэйн Жонсоны галзуу Cheat Meal-ийн талаар хуваалцах гэж байна.

Дуэйн Жонсон дэглэмгүй үедээ юу иддэг болохоо хуваалцаж, хүмүүсийг алмайруулжээ

Жүжигчин Дуэйн Жонсон гол дүр бүтээх болсон "Хар Адам" киноны зураг авалт эхлэхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдээд байгаа тул жүжигчин хатуу хоолны дэглэм барихаас өөр аргагүй болжээ.

Дуэйн Жонсоны биеийг гол дүрийн гадаад үзэмжид хамгийн тохиромжтой байлгахын тулд хэмжээ зааж, хооллох хэв маягийг нь ч шинээр тогтоосон байна.

Тэрээр голдуу тахиа болон үхрийн мах, овъёос зэрэг бүтээгдэхүүн идэж байгаа аж.

Цаг мөч бүр энэ мэт хүнсээр л ээлжилж хооллох нь шийтгэлээс өөрцгүй тул Дуэйн дэглэмээ зөрчиж, хүссэн хоолоо идэх эрхийг өөрөө өөртөө олгодог гэнэ.

Гэвч түүний инстаграм дагагчид түүний юу идэж байгааг бус, яаж идэж байгааг хараад уулга алдацгааж байв.

Ингээд нийтдээ 5000-6000 калори шүү дээ.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дуртай хоолныхоо зургуудыг хуваалцдаг.

Дуэйн сүши, амттан зэрэгт "нугасгүй" дуртай болох нь илт тодорхой харагдана.

"Сахар агуулсан шөнийн галт тэрэг хөдөллөө."

"Далайцтай дасгал хийдэг шигээ далайцтай иднэ."

Тэрээр эдгээрийн алийг нь ч үлдээлгүй иддэг гэнэ.

"Сайн ажилласан бол сайн ид!"

"Үүний дараа жигнэмэг иднэ шүү дээ."

"Хагас чизкейкээр баримжаа авбал түүний иддэг фрэнч шарсан талх ийм аварга том"

"Ховорхон хоолыг амтархан иднэ гэж."

"Шөнө дунд хэдийнээ өнгөрсөн ч эдгээрийг би заавал цааш нь харуулна."

"Лондонд байгаа гээд сүшигээ идэхгүй өнгөрнө гэж харин ч нэг байхгүй шүү."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()