1
Лиза Кудроу
"Найзууд" цувралын алдарт жүжигчин Лиза Кудроу 1985 онд Вассар коллежид биологийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн байна. Ухаалаг, хэрсүү эмэгтэйгээс тэс өөр дүрд тоглож, олонд танигдсан болоод тэр үү, түүнийг шаргал үстэй тэнэгхэн эмэгтэй гэж үздэг олон хүн байдаг.
2
Ребел Уильсон
Кино дэлгэцээр хэт марзан, мангар гэмээр дүрүүд бүтээдэг түүнийг бодит амьдрал дээрээ ч тийм ч гэж боддог олон хүн бий. Гэвч Ребел Уильсон Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд эрх зүйн чиглэлээр боловсрол эзэмшсэн бөгөөд энэ тухайгаа "Хүмүүс намайг тэнэг гэж бодоод байдаг ч үнэндээ би тийм ч тэнэг хүн биш л дээ. Австралийн Харвард гэмээр шилдэг их сургуулийг амжилттай төгссөн хүн шүү." хэмээн наргиж байсан удаатай.
3
Азиз Ансари
Хошин урлагийн супер од анх бизнес эрхлэгч болохыг хүсдэг байв. Тэрээр NYU-ийн маркетингийн чиглэлээр мэргэшсэн боловч энэ салбарын соёл түүнд тохирохгүй гэж үзсэн учир энтертайнмент ертөнцөд хүч үзэхээр шийдсэн нь хожмын амжилтад нь том нөлөө үзүүлжээ.
4
Кэрри Андервуд
Каунтри хөгжмийн од нь 2016 онд Нортистернийн их сургуулийг олон нийтийн харилцаа холбооны бакалаврын зэрэг хамгаалж төгссөн байна. Хэрэв Америкийн шүтээн шоунд амжилт үзүүлж чадаагүй бол дуучин, жүжигчин бүсгүй Кэрри Андервуд телевизийн мэдээний карьер хөөх байсан гэж хэлж байв.
5
Двейн Жонсон
Тэрээр шударга үнэний баатар болохоосоо өмнө дэлхийн шилдэг бөхчүүдийн нэг байсныг бид бүгд мэднэ. Гэвч түүнийг 1995 онд Майамигийн Их Сургуульд криминологи, физиологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан гэдгийг хүмүүс мэддэггүй. Харамсалтай нь энэ үе түүний хувьд хамгийн жаргалтай үе биш байсан ч тэр үүнийг даван туулж чадсан юм.
6
Кортни Кардашиан
Реалити шоуны алдартан үеэлүүд олны анхаарлын төвд сүр дуулиантай амьдрахыг илүүд үздэг ч Кортни Кардашиан Аризонагийн их сургуульд театр урлагийн чиглэлээр боловсрол эзэмшсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй бөгөөд мөн л олон алдартай эмэгтэйчүүдийн адилаар үзэсгэлэнтэй хэрнээ тэнэг гэж цоллодог.
7
Жессика Симпсон
MTV телевизийн реалити шоунаас олонд танигдах гараагаа эхэлж байсан Жессика Симпсон тохиромжгүй, эсвэл бүр утгагүй гэмээр хошигнолуудаараа хүмүүсийн амны бай болдог байсан ч зорилгоо биелүүлж, үзэгчдэд "танигдаж" чадсан билээ. Үзэсгэлэнтэй хэрнээ тэнэг шаргал үстийн дүрээр амжилт үзүүлж, олноос онцгойрч чадсан тэрээр хөгжмийн карьераа орхисон ч өөр замаар энтертайнмент ертөнцөд амьдрах аргаа хэдийнээ олсон байна.
8
Парис Хилтон
Шаргал үст Парис Хилтон өөрийн хөрөнгөө өв залгамжилж бус, харин загвар өмсөгч, дуучин, жүжигчин, дизайнерын замналаараа бүтээжээ. Түүнийг аль ч салбарт эсэргүүцэх хүн олон байдаг ч "Уйтгартай, юу ч хийхгүй байна гэдэг л хамгийн том алдаа учраас бусад хүмүүс чамайг тохуурхахыг битгий тоо." гэж итгэл дүүрэн хэлээд, юм бүхэнд хүч сорьж, хөрөнгө хуримтлуулаад яваа сэргэлэн эмэгтэй юм.