1
Бейонсе (Beyonce)
Дуучин Бейонсе урлагийн салбарт танилын хүрээ өргөн, сайн дурын ажилд ч идэвхтэй оролцдог боловч өөрийн дүү, ээж хоёроосоо өөр ойр дотны найзгүй. Учир нь тэрээр дэндүү завгүй, шахуу цагийн хуваарьтай тул найз нөхдөд зарцуулах цаг бараг гардаггүй гэнэ.
2
Брижит Бардо (Brigitte Bardot)
Өдгөө 86 нас хүрч яваа Брижит Бардо амьтдад хамгийн их хайртай. Нохдынхоо хамт Францын өмнөд хэсэгт амьдардаг Брижит мөн бусадтай харилцахаар бол зөвхөн захидал бичдэг бөгөөд тэрээр хүн ба амьтдын эрхийг хамгаалах зэрэг ноцтой асуудалд л оролцдог байна. Түүний ганц хүү Николас нь аавтайгаа ойр байдаг бол ээжтэйгээ бараг харилцдаггүй аж.
3
Анжелина Жоли (Angelina Jolie)
Анжелина Жоли өөрийнхөө ээжийг хамгийн сайн найзаа гэдэг байсан. Гэвч ээж нь нас барсны дараа тэрбээр нөхөр Брэд Питтийг хамгийн дотны хүнээ гэж нэрлэх болсон ч түүнээс салсны дараа зүрх сэтгэлээ өөр хүнд нээх бодолгүй байгаа бололтой.
Жүжигчний карьер, сайн үйлсийн ажил, хариуцлагатай ээжийн үүрэг гэхчлэн ерөнхийдөө түүнд найз нөхөдтэй болох цаг байдаггүй.
4
Ричард Гир
Ричард Гир 2000 оны эхээр Буддын шашны ухаанд хөтлөгдөж, амьдралын утга учрыг эрэлхийлэн, кино ертөнцөөс хөндийрсөн билээ. Харамсалтайгаар энэ нь түүний гэр бүлийн амьдралд том цохилт болсон байна. Ричард жүжигчин Кэри Лоуэллтэй гэрлээд 7 жил болж байсан ч дотоод хүнээ нээх, мөргөл хийх, дэлхийд энх тайван байдлыг тогтоох зэрэг үйлст өөрийгөө бүрэн зориулахын тулд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргажээ.
Тэрээр хааяа нэг кинонд үзэгдэх болсон ч дээр дурдсан зүйлүүдээс болоод Гир ойр дотны найзгүй болсон юм. Тэрээр зөвхөн хүүтэйгээ, лам багш нартай, заримдаа сэтгүүлчидтэй харьцдаг.
5
Мадонна (Madonna)
Дуучин Мадонна найз нөхөдгүй гэсэн мэдээлэл хэнийг ч гайхшруулахгүй. Түүн шиг хатуу чанга, этгээд сонин араншинтай эмэгтэйтэй ямар ч хүн цаг үргэлж хамт байхыг хүсэхгүй л болов уу. Хэдийгээр Мадонна олны анхаарлыг өөртөө татаж чаддаг ч өөрийн сэтгэлээ бусдад нээх тал дээр тааруу нэгэн бололтой.
6
Меган Фокс (Megan Fox)
Меган Фоксыг Анжелина Жолиг дуурайж их зан гаргаж байна гэж боддог байсан олон хүн бий. Учир нь тэрээр "Трансформерс" кинонд ажиллаж байхдаа киноны багийн хамт олонтойгоо харьцдаггүй байсан бөгөөд ерөнхийдөө биеэ даасан нэгэн байжээ. Гэхдээ эцэст нь хүмүүс түүнийг үнэхээр зожиг хүн болохыг нь олж мэдсэн гэдэг.
7
Наоми Кэмпбелл (Naomi Campbell)
Наоми Кэмпбелл эрх чөлөөнд дуртай, бие даасан нэгэн тул түүнд найз нөхөд хэрэггүй гэнэ. Тэрээр ямар ч хүмүүстэй харилцахад бэлэн байдаг ч тэрхүү харилцаа Наомид ямар нэг талаар ашигтай байх ёстой. Жишээлбэл, тэрээр 45 насныхаа төрсөн өдрөөр нэгэн цайзад саятан найз нөхдийнхөө дунд төлбөртэй үдэшлэг зохиожээ. Орох тасалбарын үнэ нь 1800 ам.доллар байсан ч Наоми олсон бүх мөнгөө өөрийн буяны санд шилжүүлсэн байна.
Мөн Наоми тааруу ааштай нэгэн бөгөөд ааш нь өдөрт хэдэн зуун удаа өөрчлөгддөг тухай түүний ойрын эх сурвалжууд удаа дараа мэдээлсэн байдаг. Хэрэв ямар нэг зүйл буруу болвол тэр өөрийгөө хянаж чаддаггүйн дээр маш бүдүүлэг авир гаргадаг гэнэ.