Шоронд хоригдож байсан дэлхийн удирдагчид

Улс гүрнийг удирдаж байсан олон өндөр албан тушаалтнууд улс төрийн шалтгаанаас болж шоронгийн хаалга татаж байсан билээ. Сонирхолтой нь тэдний олонх нь авилга, эрх мэдлийн төлөөх тэмцлээс биш хувьсгал хийх, нийгмийн өөрчлөлт авч ирэх гэсэн зэрэг үйлдлээсээ болж хоригдсон байдаг. Өнөөдөр та бүхэнд тэдгээр удирдагчдын тухай мэдээллийг хүргэж байна. 

Шоронд хоригдож байсан дэлхийн удирдагчид

1 Владимир Ильич Ленин: 1917-1924 онд РСФСР-ийн Ардын Комиссаруудын Зөвлөлийндарга

Төрийн тогтолцоог өөрчлөхийг уриалж, ажилчдын дунд суртал ухуулгын идэвхтэй үйл ажиллагаа явуулсан тэрбээр 70 гаруй удаа ухуулах хуудас гаргажээ. 1895 оны 12-р сард түүнийг баривчилж, нэг жил гаруй хугацаанд шоронд хорьж, 1897 онд 3 жилийн турш Енисей мужийн Минусинск дүүргийн Шушенское тосгонд цөлсөн байна. 

Дэлхийн 1-р дайн эхлэхэд буюу Ленинийг Австри-Унгарын нутаг дэвсгэр дээр Галисийн Поронин хотод амьдарч байх үед Оросын засгийн газрын төлөө тагнуул хийсэн гэж сэжиглэн, Австрийн эрх баригчид баривчилжээ. Түүнийг суллахад Австрийн парламентын социалист намаас сонгогдсон гишүүн В.Адлер тусалсан ба 1914 оны 8-р сарын 6-нд Ленин шоронгоос гарсан аж.

Владимир Ильич Ленин: 1917-1924 онд РСФСР-ийн Ардын Комиссаруудын Зөвлөлийндарга

2 Адольф Алайозович Гитлер (Adolf Alaiozovich Hitler): 1933-1945 онд Гуравдугаар Рейхийн канцлер

1923 оны 11-р сараас 1924 оны 12-р сар хүртэл Ландсберг цайз-шоронд Гитлер 1923 оны 11-р сарын 8-9-нд Мюнхений бослогыг зохион байгуулсныхаа төлөө хоригдож байв. Гитлерийг тохь тухтай нөхцөлд байлгаж, бусад хоригдлууд өрөөг нь цэвэрлэж, чөлөөтэй зочин хүлээж авахыг зөвшөөрдөг байжээ. Шоронд байх хугацаандаа Гитлер алдарт "Mein Kampf" номоо бичсэн юм.

Адольф Алайозович Гитлер (Adolf Alaiozovich Hitler): 1933-1945 онд Гуравдугаар Рейхийн канцлер

3 Фидель Алежандрович Кастро (Fidel Alejandrovich Castro): 1976-2008 онд Кубын Төрийн Зөвлөлийн дарга

1953 оны 7-р сарын 26-нд 26 настай Фидель Кастро дарангуйлагч Фулгенико Батистаг унагах оролдлогынхоо үеэр Кубын Сантьяго дахь Монкада хуаран руу довтолжээ. Босогчид тулаанд ялагдал хүлээн Кастро ухарсан бөгөөд ойролцоох тосгонд хэд хоног нуугдсан байна. Эцэст нь тэрбээр 8-р сарын 1-нд аргагүйдэн баригдсан түүхтэй. Кастро шүүх хурал дээр "Түүх намайг цагаатгана" гэж мэдэгдсэн ч түүнд 15 жилийн хорих ял оноосон юм. Босогчдын аюул ард хоцорсон гэж итгэсэн Батиста 1955 онд түүнийг өршөөж, сулласан боловч 4 жилийн дараа Кастро Кубын засгийн эрхийг гартаа авсан билээ. 

Фидель Алежандрович Кастро (Fidel Alejandrovich Castro): 1976-2008 онд Кубын Төрийн Зөвлөлийн дарга

4 Иосиф Виссарионович Сталин: 1946-1953 онд ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга

Сталин зургаан удаа шоронд сууснаас ганцхан эхнийх нь улс төрийн шалтгаантай байжээ. Тэрбээр харин дээрмийн хэргээр удаа дараа баригдаж байсан бөгөөд социалист намаа санхүүгээр хангахын тулд дээрэм, хулгай, хүн барьцаалах зэрэг мэт гэмт хэрэг үйлддэг байсан аж. Нэг удаа тэрээр Тифлис хотод найз Камотайгаа хамт 250 мянган рубль хулгайлсан байна. Энэ нь тухайн үед асар их мөнгө байсан учир хүмүүс үүнийг нь зууны дээрэм хэмээн нэрлэж байжээ. Дараа нь Сталины гэмт бүлэглэл Баку хотын бүх ажилчдыг айдас хүйдэст автуулсан байна. Гэхдээ түүний хийсэн хамгийн том "ажил" нь "Эзэн хаан I Николас" хөлөг онгоц руу дайрсан явдал байв.

Иосиф Виссарионович Сталин: 1946-1953 онд ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга

5 Нелсон Ролилахлалович Мандела (Nelson Rolilahlalovich Mandela): 1994-1999 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч

1962 оны 8-р сарын 5-нд 17 сарын турш цагдаа нараас зугтаж байсан Мандела эрх баригчдын тушаалаар баривчлагдаж, Йоханнесбургт хоригджээ. Шүүх хуралдаан дээр Манделаг 1961 онд ажилчдыг ажил хаяхад уриалж, хууль ёсыг зөрчсөн гэж буруутган 1962 оны 10-р сарын 25-нд таван жилийн хорих ял оноосон байна.

1964 оны 4-р сарын 20-нд Преториа хотын Дээд шүүх түүнийг хамтран зүтгэгчдийн хамт дахин шүүсэн бөгөөд Рүсти Бернштейнээс бусад бүх шүүгдэгч буруутай болж таарав. Харин 1964 оны 6-р сарын 12-нд Манделагийн ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн.

Мандела нийт 27 жил хоригдсон бөгөөд үүний 18 жилийг Роббен арал өнгөрөөсөн байна. Хоригдож байхдаа Мандела дэлхий даяар нэр хүндтэй болсон юм.

Нелсон Ролилахлалович Мандела (Nelson Rolilahlalovich Mandela): 1994-1999 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч

6 Уго Рафаэлевич Чавес (Hugo Rafaelevich Chavez): 1999-2013 оны хооронд Венесуэлийн Ерөнхийлөгч

1992 оны 2-р сарын 4-нд Уго Чавесийн удирдсан арми нийслэл Каракас хотын гудамжинд гарч ирэв. Босогчид засгийн эрх мэдлийг авахаар төлөвлөөгүй, харин засгийн газрын бүтцийг өөрчлөн нэгдсэн их хурал байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

2-р сарын 4-ний үд дунд Уго Чавес эрх баригчдад бууж өгч, дэмжигчдээ зэвсгээ хаяхыг уриалж, энэхүү ажиллагааг зохион байгуулсан бүх хариуцлагыг өөртөө авахаа мэдэгдсэн юм. Баривчлагааг шууд дамжуулсан бөгөөд дэд хурандаа Чавес тэр болон түүний нөхөд энэ удаад зорилгодоо хүрч чадаагүйгээс болоод цаашид цус урсгахгүйн тулд зэвсгээ хаяж байгаа ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэв. Чавес болон түүний олон дэмжигчид 2 жил гаруй хугацаагаар шоронд хоригджээ.

Уго Рафаэлевич Чавес (Hugo Rafaelevich Chavez): 1999-2013 оны хооронд Венесуэлийн Ерөнхийлөгч

7 Мануэль Антонио Нориега (Manuel Antonio Noriega): Панамын цэргийн удирдагч, 1983-1989 онд Үндэсний гвардийн командлагч

1989 онд Панамыг зургаан жил удирдсан Мануэль Нориегаг АНУ-ын цэргийн дэмжлэгтэйгээр түлхэн унагасан юм. Нориега зугтсан боловч эцэст нь бууж өгөөд Майами руу хүргэгдэж, шүүхээр оржээ. Шүүх түүнийг мөнгө угаах болон хар тамхины гэмт хэрэгт буруутгаж, 40 жилийн хорих ял оноосон. Дараа нь энэ хугацааг 30 жил болгон бууруулсан байна.

Мануэль Антонио Нориега (Manuel Antonio Noriega): Панамын цэргийн удирдагч, 1983-1989 онд Үндэсний гвардийн командлагч

8 Иосип Тито (Josip Tito): Дэлхийн 2-р дайны төгсгөлөөс нас барах хүртлээ Югославыг удирдсан

Сталины адил хувьсгалч залуу Иосип Броз дэлхийн нэгдүгээр дайны үеэр баривчлагдаж байсан боловч Югославын шоронгуудаас зугтаж байжээ. Тэрбээр Тито хэмээн жинхэнэ нэрээ өөрчилсөн юм. Шоронд тэрээр Моше Пиадтай уулзсан бөгөөд түүнээс улс төрийн нарийн ширийнийг сурч авсан байна. Тито Дэлхийн 2-р дайны үед босогчдыг удирдаж байсан бөгөөд дараа нь 1948 онд Югославын анхны ерөнхийлөгч болжээ.

Иосип Тито (Josip Tito): Дэлхийн 2-р дайны төгсгөлөөс нас барах хүртлээ Югославыг удирдсан

9 Жозеф Эрхерио Эстрада (Joseph Ehercio Estrada): 1998-2001 онд Филиппиний 13 дахь Ерөнхийлөгчийн албаг хашсан

2000 оны 10-р сард Филиппиний ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдоод хоёр жил гаруй хугацааны дараа Жозеф Эстрада авлигын хэрэгт холбогджээ. 2001 онд дэд ерөнхийлөгч Глория Арройо бослого гаргасан бөгөөд түүнийг Филиппиний арми дэмжиж байв. Филиппиний Дээд шүүх Эстрадааг худал мэдүүлэг өгсөн, хулгай хийсэн гэж буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн боловч Арройо түүнийг хэдэн сарын дараа өршөөжээ.

Жозеф Эрхерио Эстрада (Joseph Ehercio Estrada): 1998-2001 онд Филиппиний 13 дахь Ерөнхийлөгчийн албаг хашсан

10 Бенито Муссолини (Benito Mussolini): Италийн үндэсний фашист намын удирдагч, 1922-1943 онд Ерөнхий сайд

1902 онд цэргийн албанаас зайлсхийхийн тулд 19 настай Бенито Муссолини Италиас Швейцарь руу дүрвэв. Тэрээр социалистуудтай нэгдсэн бөгөөд ажил хаялтын үеэр хүчирхийлэлд турхирсан хэргээр 1903 онд баривчлагдсан байна. Түүнийг Итали руу албадан гаргасан боловч жилийн дараа Швейцарьт бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр дахин баривчлагдав. Эцэст нь Муссолини Италид эргэн ирж, армид алба хааж, 1945 онд цаазаар авахуулах хүртлээ нацист намыг удирдсан аж.

Бенито Муссолини (Benito Mussolini): Италийн үндэсний фашист намын удирдагч, 1922-1943 онд Ерөнхий сайд

11 Менахем Бегин (Menachem Begin): 1977-1983 оны хооронд Израилийн Ерөнхий сайд

Менахем Бегин Орос улсад төрсөн бөгөөд Варшавт сурч байжээ. 1939 онд Германчууд Польш руу довтолсны дараа Бегин Литва руу дүрвэв. ЗСБНХУ Литва руу довтлоход түүнийг 120 мянган иргэний хамт баривчилж, Сибирь рүү цөлжээ. Тэрбээр 1941 онд суллагдаж, Израилийн Ликуд намыг удирдаж байжээ. 1977 онд тэрээр Израилийн зургаа дахь Ерөнхий сайд болж, Египеттэй байгуулсан энхтайвны гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Менахем Бегин (Menachem Begin): 1977-1983 оны хооронд Израилийн Ерөнхий сайд

12 Саддам Хуссейн (Saddam Hussein): 1979-2003 оны Иракийн Ерөнхийлөгч

2003 онд АНУ-ын цэргүүд довтолсны дараа Саддам Хуссейн Багдадаас зугтсан боловч эцэст нь 12-р сард баригдаж шоронд хоригдсон юм. 2006 оны 11-р сард шүүх Хуссейнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутай гэж үзэж, дараа сард нь дүүжилсэн билээ.

Саддам Хуссейн (Saddam Hussein): 1979-2003 оны Иракийн Ерөнхийлөгч

13 Виктор Янукович (Viktor Yanukovych): Украйны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан

Виктор Янукович Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө 2002 оны 11-р сарын 18-нд хэвлүүлсэн намтартаа 1968 онд ял шийтгүүлж, насанд хүрээгүйчүүдийн колонид хоригдож байсан бөгөөд 1970 онд бусдын бие махбодийн дунд зэргийн гэмтэл учруулсан хэргээр шоронд хоригдож байсан тухайгаа бичсэн байна. 

Виктор Янукович (Viktor Yanukovych): Украйны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()