Өмнөд Киву мужийн иргэд ийнхүү шуурхайлан газар ухах болсны шалтгаан нь Лухихи уулын хөрс нь 60-90 хувь алтнаас бүтсэн гэх мэдээлэлтэй холбоотой юм.
Өмнөд Киву Майнзын сайд Венант Буруме Мухигирва хэлэхдээ, "нинжа" нар олноор орж ирсэн нь мужийн төв Букавугаас 50 км (30 миль) орчим зайд орших ууланд байрладаг жижиг тосгонд томоохон асуудал учруулж байна гэжээ.
Сэтгүүлч Ахмад Алгохбари өөрийн твиттер хуудсандаа иргэдийн газар ухаж буй бичлэгийг хуваалцаж, "Уулнаас их хэмжээний алт олдсон нь БНАКУ нийтийг цочирдуулсан мэдээ байлаа. Үр дүнд нь бодит байдал ингэж өрнөж байна." гэжээ.
Энэ явдал алтны талаарх шуугиан олон хүний чихэнд хүрэхээс өмнө болсон бөгөөд үүнээс төд удалгүй эрх баригчид уулын орчимд алт олборлохыг хориглосон байна.
Конго улс газрын тос, алмааз, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг ихтэй хэдий ч эдгээрийг олборлоход авахад хялбар байдаг нь иргэдийн шуналыг өдөөж, нийгэмд үймээн тарьж байгаа аж.
Гар аргаар алт олборлох явдал тус улсын зүүн болон зүүн хойд бүсийн иргэдийн дунд өргөн тархсан гэдэг боловч 3-р сарын 1-ний Даваа гарагт гаргасан тогтоолын дагуу Конго улсын зэвсэгт хүчний гишүүд (FARDC) алт олборлож буй бүх уурхайчдыг Лухихи уулын орчмоос гарахыг шаарджээ.