Их Британийн усанд сэлэгч Росс Эджли өдгөө 33 настай бөгөөд 2800 гаруй км туулж, эх нутгаа сэлж тойрсон анхны хүн болжээ.
Тэрээр энэ замыг туулахдаа далайд 157 өдрийг өнгөрүүлсэн байна.
Росс бол экстрим адал явдалд дурлагч юм.
Тэрбээр 45 кг дүнзийг үүрсэн триатлон, биеэ олсоор ороож хүнд жинг чирэх зэрэг олон тэмцээнүүдэд хүчээ сорьж байв.
Уг аяллын дараа Росс биеийн байдлаа олон нийтэд хуваалцсан юм.
Гэвч эдгээр нь аяллын хамгийн хэцүү зүйл биш гэнэ.
Тэрээр өдөржин усанд сэлэх тэнхээ авахын тулд өдөрт 15 мянган калори шаардлагатай болж байсан аж.
Энгийн хүн өдөрт хамгийн ихдээ гурван мянган калори авах ёстой байдаг учир хэчнээн тамирчин хүн ч гэлээ түүнд энэ нь тийм ч хялбар зүйл байсангүй.
Түүнчлэн Росс удаан хугацаагаар далайн усанд сэлсэн учир аманд нь давстай ус хуримтлагдсанаас үүдэлтэй амны хөндийн үрэвсэлтэй болжээ.
"Би хуурай газар буцаж ирснийхээ дараа дахиж алхаж сурах хэрэгтэй болсон. 100 гаруй хоног далайд байснаас болж миний хөлний шөрмөс, булчингууд тамир тэнхээгүй болсон учир алхах гэдэг маш хүнд даваа болж хувирсан." (физиологийн ижил төстэй үзэгдлүүд сансрын нисэгчдэд ч мөн тохиолддог)
Хожим нь түүний хүзүү ч цочромтгой болжээ.
Росс бас медуз, тэр байтугай акулуудтай таарсан ч сэлсээр байх ёстой байв.
Далайд өнгөрүүлсэн 157 хоног маш хүнд хэцүү байсан ч Росс энэхүү аяллынхаа үеэр дэлхийн 4 дээд амжилтыг эвдэж чаджээ.
Дашрамд хэлэхэд, Росс далайд байхдаа энерги нөхөхийн тулд нийт 640 гаруй гадил идсэн байна.