Мэрилин Монрогийн хамгийн сүүлчийн зураг авалт (50 фото)

2021-03-06, 12:00
4,806

Америкийн загварын болон энтертайнмент гэрэл зурагчин Берт Штерний хамгийн алдартай ажил бол Мэрилин Монрогийн гурван хоногийн хугацаанд авахуулсан 2500 гаруй зураг юм. Эдгээр зургуудыг Vogue сэтгүүлд хүлээлгэн өгснөөс 6 долоо хоногийн дараа алдарт жүжигчин, дуучин, секс бэлгэ тэмдэг Мэрилин Монро таалал төгссөн билээ.

Мэрилин Монрогийн хамгийн сүүлчийн зураг авалт (50 фото)

Норма Жин Мортенсон (Norma Jeane Mortenson) бол түүний жинхэнэ нэр юм. Тэр бага насандаа тийм ч жаргалтай байсангүй. Түүний өргөж авсан ээж сэтгэцийн өвчтэй байсан тул өөр гэр бүлд дахин үрчлэгдэх үедээ бэлгийн хүчирхийлэлд өртөж, ээрч гацдаг болж байжээ.

16 насандаа тэрээр Жэймс Дохерти (James Dougherty)-тэй гэрлэсэн хэдий ч энэ нь түүнд аз жаргал авчирсангүй.

Супер одын амьдрал 1944 онд орвонгоороо өөрчлөгдөв. Тэр үйлдвэрт ажиллах хугацаандаа сурталчилгааны зураг авдаг гэрэл зурагчинтай танилцжээ. 

Түүнд цагийн 5 долларын цалинтай модель хийхийг санал болгов. Норма зөвшөөрснөөр ийнхүү түүний моделийн карьер эхэлсэн байна.

Тэр эцэст нь Холливүүдийн ертөнцөд гялалзах оддын нэг болов. 

Алдар нэр, хөрөнгө, шүтэн бишрэгчид... Эдгээрийн аль нь ч түүнд аз жаргал мэдрүүлээгүй. 1962 онд Мэрилин Монро амиа егүүтгэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()