Сүргээсээ зугтаж, зэрлэгшсэн хонь 35 кг ноос өгчээ

Австралийн үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээний төвийн ажилтан ойн дэргэдэх байшинд засвар хийгээд буцахдаа эргэн тойрноор хэнэггүй зугаалж явсан нэгэн этгээдийг олж харжээ. Холоос хараад үнэндээ юу болохыг нь оноож хэлэхийн аргагүй үс ноосондоо баригдсан тэрхүү амьтанд дөхөж очиход хэчнээн удаан дураараа бэлчсэн нь мэдэгдэхгүй нэгэн хонь болж таарсан байна. Ингээд тэрээр хонийг амьтан хамгаалах газарт хүлээлгэн өгсөн аж.

Сүргээсээ зугтаж, зэрлэгшсэн хонь 35 кг ноос өгчээ

Edgar's Mission амьтан хамгаалах газрын ажилтнууд хонийг Баарак гэж нэрлэсэн ба урьд өмнө нь эзэнтэй байсан гэж таамагласан байна. Учир нь хэн нэгэн Бааракийн чихийг имнэж, таних тэмдэгтэй болгосон байжээ.

Хонь Австралийн Викториа мужийн Лансфильд орчмоос олдсон бөгөөд өөрөө өвс, ургамал олж идэх зэргээр хооллож, араатан амьтанд баригдалгүй амьд үлдсэн бололтой.

Мөн тэрээр хүн бүү хэл бусад хоньтой ойр байх дургүй, нийгэмшээгүй байжээ.

Бааракийн биеийн байдлыг амьтан хамгаалах газрын ажилтан Кайл Бейренд мэдээлэхдээ түүнийг тэжээлийн дутагдалтай, ноос нь хэтэрхий их ургасан учир нүдийг нь таглаж орчин тойрноо бүрэн харах боломжгүй болсон байсныг онцолсон юм.

Угтаа хонийг багаар бодоход жилдээ нэг удаа хяргаж, ноосыг нь авч байх хэрэгтэй байдаг аж. Гэтэл Бааракийг хэдэн жил хээрээр ингэтлээ зугаалсныг тооцоолж чадаагүй байна.

Бааракийг ноосноос нь салгахын тулд хэдэн цаг шаардсан бөгөөд эцэст нь түүнээс 35 кг ноос хяргаж авчээ. Энэ хэмжээний ноосоор ойролцоогоор 61 ноосон цамц, 490 хос оймс хийх боломжтой гэнэ.

Бааракийн түүх Шинэ Зеландын Шрек хонины түүхтэй төстэй юм. Шрек зургаан жил хүнд баригдалгүй, эзгүй газар ганцаар амьдарсан ч хожим аргагүйн эрхэнд баригдаж, олны өмнө 27 кг ноосоо хяргуулжээ.

Оргодол хонь Шрек Шинэ Зеландын ерөнхий сайд Хелен Кларктай уулзаж байсан түүхтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()