Жижиг арал дээр байрладаг энэхүү сүрлэг байшин 20 унтлагын өрөө, 7 ариун цэврийн өрөөтэй. Амралт зугаалгаар явахдаа бүх гэр бүл, найз нөхдөө багтаах хангалттай орон зай бий.
Хэдийгээр байшин далайн эргээс зайтай оршдог боловч шигүү ой бүхий 2000 акр газар нь Саббатдей булан дахь жижиг усан онгоцны зогсоол хүртэл үргэлжилдэг. Траволтад энэ үзэсгэлэнт газрыг анх түүний найз Кристи Элли танилцуулж байсан гэнэ.
Ирж үзсэн даруйд нь байшин болоод эргэн тойрон нь Траволтын гэр бүлийнхний сэтгэлд нийцэж, элдэв үггүй шууд худалдаж авахаар шийдсэн түүхтэй.
Уг байшинд наранд биеэ шарж болохоор том тагт бүхий саруулхан унтлагын өрөө байх бөгөөд ариун цэврийн өрөөнд чимэглэлийн гэмээр гоёмсог ванн байдаг аж. Энэ байшинд ороход хэн бүхэнд дээд зэрэглэлийн зочид буудалд байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Магадгүй үүдний хэсэг зочид буудлын хүлээлгийн танхимтай тун төстэй учир хүмүүст ийм сэтгэгдэл төрүүлдэг байж болох юм.
Сонирхолтой нь, Питер Пэн, гүнжийн өрөө зэрэг дөрвөн сэдэвчилсэн өнгө төрх бүхий унтлагын өрөө байдаг. 29 жилийн турш ханилсан Жон, Келли нар гурван хүүхэдтэй байсан бөгөөп охин Элла нь 20 настай, Бенжамин 9 настай юм. Харин том хүү Жетт нь 2009 оны 1-р сард 16 насандаа бие нь таталт өгсний улмаас харамсалтайгаар нас баржээ.
Жон, Келли нар "Мэргэжилтнүүд" киноны зураг авалт дээр танилцаж, үерхэж эхэлсэн бөгөөд Жон 1990 оны шинэ жилийн үдэш Швейцарьт гэрлэх санал тавьсан байна. Хосууд 1991 оны 9-р сарын 5-нд гэрлэж, АНУ-д 9-р сарын 12-нд Флоридагийн Дейтона Бич хотод ёслолоо үйлдсэн аж.
2020 оны 7-р сарын 12-нд Траволта инстаграмдаа: "Миний үзэсгэлэнт эхнэр Келли хөхний хорт хавдартай хоёр жил тэмцсэн ч аргагүйн эрхэнд ялагдсаныг харамсалтайгаар мэдэгдэж байна. Келлигийн хайр бидний дурсамжид үүрд мөнхөд үлдэх болно. Би одоо ээжийгээ алдсан хөөрхий хүүхдүүддээ илүү их цаг зарцуулах ёстой, тиймээс хэсэг хугацаанд та бүгдтэй уулзаж чадахгүй болсондоо хүлцэл өчье." гэж бичжээ.
Дэлгэцийн од Жон Траволта Флоридад багаар бодоход хоёр байшин, мөн Калифорни дахь алдартнуудын хороололд орон сууц эзэмшдэг.