Алдарт "ВИА Гра" хамтлагийн гишүүд 20-иод жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Оросын алдарт "ВИА Гра"  хамтлаг 2000 онд анх байгуулагдаж байжээ. Тэр цагаас хойш нийтдээ 16 гишүүн сольсон арвин түүхтэй. Хамтлагийн тэдгээр бүх гишүүдийн хамгийн нийтлэг чанар нь бүгд халуухан байсан гэдгээрээ онцлог юм. Энэ үүднээс та бүхэнд "ВИА Гра" хамтлагийн хамгийн халуухан гишүүд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн талаар хүргэж байна.

Алдарт "ВИА Гра" хамтлагийн гишүүд 20-иод жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Надежда Грановская

"ВИА Гра" -гийн "хар" гишүүн гэгддэг Надежда Грановская уг хамтлагт 2000 онд буюу анх байгуулагдахад нь элсэж байжээ. Тэрээр хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан найман жилийн хугацаандаа 3 удаа хамтлагийг орхиж байсан. Өнөөдөр 35 настай Надежда Мейхер-Грановская гурван хүүхэдтэй болсон бөгөөд, өөрийн хувцасны брэндтэй болжээ.

Надежда Грановская

2 Алена Винницкая

Алена Винницкая мөн анхны гишүүдийн нэг юм. Тэрбээр 2003 онд хамтлагаас гарсны дараа ганцаарчилсан карьераа эхлүүлсэн. Алена нь одоо хүртэл идэвхтэй уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд сайн дурын ажилд хүртэл хүчээ зарцуулж яваа гэнэ.

Алена Винницкая

3 Вера Брежнева

Вера Брежнева ВИА Град санамсаргүй байдлаар элссэн гэдэг. 2002 онд Днепропетровск хотод болсон тоглолтын үеэр хамтлагийн гишүүд үзэгчдийн нэгийг урьж, хамт дуулахыг хүсчээ. Инженерийн дээд сургуулийн оюутан байсан Вера Брежнева үүний дагуу гарч ирж дуулав. Хамтлагийн продюссерууд үзэсгэлэнтэй мөн авъяастай бүсгүйг дор нь анзаарсан бөгөөд хэдхэн сарын дараа Вераг ВИА Грагийн "цагаан" гишүүн болгожээ. Вера хамтлагт амьдралынхаа 5 жилийг зориулсан байна. Тэрбээр хамтлагаас гарсны дараа бие даасан карьераа амжилттай эхлүүлжээ. Өнөөдөр Брежнева дуулж, кинонд тоглож, телевизийн шоу нэвтрүүлэг хөтөлж, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байна.

Вера Брежнева

4 Анна Седокова

Анна Седокова ВИА Грагийн гишүүнээр хоёрхон жил байсан ч Брежнев, Грановская, Седокова гэсэн бүрэлдэхүүн нь хамтлагийн "алтан үе"-д тооцогддог. Бусад гишүүдтэй харьцуулвал Анна хөөрхөн, сэтгэл татам охин шиг харагдаж байсан бөгөөд энэ нь олон шүтэн бишрэгчийг татсан юм. 2004 онд Седокова ВИА Граг орхиж, охиноо төрүүлсэн байна. 2 жилийн дараа Анна бие даасан карьераа эхлүүлсэн бөгөөд тэр нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өнөөдөр "ВИА Гра" -гийн "улаан үст" гурван хүүхэдтэй бөгөөд тэрээр алдартай жүжигчин, загвар зохион бүтээгч болжээ.

Анна Седокова

5 Светлана Лобода

Светлана Лобода жирэмсний амралтаа авсан Анна Седоковагийн оронд орсон боловч ердөө 4 сар болоод гарчээ. Гэхдээ тус хамтлагт орж нэрээ таниулсны ачаар Светлана Лобода Украйны, дараа нь Оросын шоу бизнесийн ертөнцөд өөрийн байр сууриа бататгах боломжтой болсон аж. Светланагийн 2017 онд гаргасан H2LO цомог нь жилийн хамгийн амжилттай цомгийн нэг болсон бөгөөд Лобода өөрөө Glamour сэтгүүлийн "Оны шилдэг эмэгтэй" -ээр шалгарсан байна.

Светлана Лобода

6 Альбина Жанабаева

Альбина Жанабаева хамтлагаас гарсан Светлана Лободаг орлож, хамгийн удаан буюу 8 жил 1 сар ВИА Грагийн гишүүн байжээ. 2013 онд Жанабаева хамтлагаасаа гарч Валерий Меладзетэй гэрлэсэн бөгөөд өдгөө хоёр хүүгээ өсгөн хүмүүжүүлж, нам гүм амьдарч байна.

Альбина Жанабаева

7 Татьяна Котова

2007 онд хамтлагаас гарсан Вера Брежневаг орлох шинэ хүн олох нь маш хүнд даалгавар байв. Бараг 8 сарын дараа 2006 оны Оросын мисс Татьяна Котова ВИА Гра хамтлагийн гишүүн болсон байна. Цуу яриагаар бол Котова шинэ гишүүн Валерия Меладзег Альбина Жанабаеватай зөрчилдсөнөөс болж хамтлагийг 2 жилийн дараа орхих шаардлагатай болсон гэдэг. Хамтлагаасаа гарсны дараа Татьяна бие даасан карьераа хөөсөн бөгөөд өнгөрсөн жил анхны бие даасан цомгоо гаргасан.

Татьяна Котова

8 Санта Димопулос

Санта Димопулос нь Украйны "Оддын үйлдвэр" нэвтрүүлгийн гуравдугаар улирлын оролцогч байв. Үүний зэрэгцээ Надежда Грановская ВИА Граг гурав дахь удаагаа орхиж, Санта түүний оронд оров. Гэсэн хэдий ч жил хүрэхгүй хугацааны дараа Санта Димопулос мөн хамтлагийг орхижээ. Өнөөдөр Санта дуучин, загвар өмсөгч төдийгүй эх хүн болжээ.

Санта Димопулос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()