Хамгийн их хохирол амссан Техас мужид дөрвөн сая гаруй айл өрх, байгууллага Мягмар гарагийг цахилгаангүй өнгөрөөсөн байна. Дулаан уур амьсгалтай тус мужийн иргэдийн орон сууц дулаалгагүй байдаг тул 24 цаг цахилгаангүй байсны дараа гэрийн дотоод температур нь Цельсийн 1.6 хэмд хүрсэн байна.
Цасан шуурганд осгож, гэртээ гал түлж байгаад түймэр тавьж, угаартаж, хальтиргаатай зам дээр авто осол гаргаснаас болж Америкийн хэмжээнд нийт 21 хүн амиа алджээ.
1
Техасын энэ цаг агаарт сэтгэл хангалуун буй цөөн амьтдын нэг
2
Усны хоолойг хөлдөхөөс сэргийлж, цоргыг нээлттэй орхисон ч бүтээгүй гэнэ.
3
Техасын айлын ариун цэврийн өрөө
4
Машин угаалгын газар
5
"Дулаан газар амьдармаар байна гэхэд хүмүүс Техас руу нүү л гэж хэлсэн..."
6
Хүйтэнд дасал болоогүй газар арга ч үгүй биз дээ.
7
Техасын Фредериксбург
8
Хөлдүү усан оргилуур
9
"Цас энд ховор үзэгдэл боловч хүн гэдэг дасан зохицох чадвар сайтай амьтан шүү дээ."
10
24 цаг тоггүй өнгөрөөсөн ч цагийг хөгжилтэй өнгөрөөж чаджээ.
11
Цасанд дарагдсан кактус
12
Фредериксбургийн ховор үзэгдэл
13
"Техаст сноубордоор гулгах боломжтой гэж хэн санах билээ. "
14
Энэ нөхөд бол жаргаж байгаа гэнэ
15
Яст мэлхийнүүдийг хүйтнээс хамгаалсан нь
16
Хүнсээ цуглуулахаар оочерлож буй Остин хотын иргэд
17
I-45 хурдны зам ийм байдалтай байна
18
Хальтиргаатай өгсүүр өөд машинаа гаргахыг оролдож буй эрчүүд
19
Дэлгүүрт оочерлож буй хосууд
20
Амины орон сууцны хорооллууд яг л Оросын өвлийн тосгон мэт харагдах болжээ