Бяцхан хүү хэний ч төсөөлөмгүй зочин авчирч, ээжийгээ алмайруулсан нь

Дөрвөн настай Доминик хүүгийн ээж энэ яваа насандаа хүлээж авна гэж төсөөлж ч байгаагүй зочноо хүүгийнхээ ачаар угтаж авчээ. Нөхөрсөг бяцхан жаал шинэхэн найзаа гэртээ дагуулж ирснээр ээжийгээ хэлэх үггүй үлдээж, цахим хэрэглэгчдийн эгдүүг хүргэсэн хөгжилтэй гэмээр хөөрхөн явдал энэ гэр бүлд тохиолдсон байна. Хүүгийн ээж болсон явдлыг нийтийн сүлжээнд хуваалцсан нь дэлхий даяар олон мянган хүний хайрыг татаад байгаа юм. 

Бяцхан хүү хэний ч төсөөлөмгүй зочин авчирч, ээжийгээ алмайруулсан нь

Брауны гэр бүл Шенандогийн байгалийн цогцолборт газрын ойролцоох амралтын газарт хэд хонож, гэр лүүгээ буцахаар ачаагаа зэхэж байв. Хүүгийн ээж болох Стефаниг юмаа цэгцэлж байх зуур Доминик байшингийн ойролцоо гадаа тоглож байсан аж. Ингээд байшингийн гадна хачирхалтай чимээ сонсогдож, гадагш гарахад эгдүүтэй нь аргагүй дүр зураг угтсан байна. 

Доминик хүү бяцхан буга (илий) дагуулаад ирсэн байжээ. Яг ижилхэн царайны хувирал гаргасан энэ хоёр зулзагыг хараад ээж нь хэлэх үгээ олж ядаж, юун түрүүнд зургийг нь авахаар утсаа шүүрсэн байна. Доминик хүү байшингийн ойролцоо илийтэй тааралдаж, будаа өгөхөөр дагуулан ирсэн гэнэ. Мөн тэрээр шинэ найздаа аль хэдийн нэр бодож олсон бөгөөд Флаш гэж нэрлэжээ.

Хүү, буга хоёр хэзээний сайн найзууд болсон ч харамсалтай нь, Доминик шинэхэн найзаа гэртээ авч харих боломжгүй байсанд гунигласан гэнэ. Бяцхан бугатай хэдэн зураг даруулсны дараа тэд ойн найзаа гэрт нь буцаах болжээ.

Гэтэл ойн захад марал буга хүүгээ хүлээн зогсож байсан нь Брауныхны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна. Сонирхолтой нь, Доминик хүү тухайн үед цаа бугатай зул сарын унтлагын хувцастай байж таарсан аж. Магадгүй үүнээс болж бяцхан найзууд уулзалдсан ч байж болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()