Өрөвдмөөр үгтэй захиа бичиж үлдээгээд, нохойгоо орхисон жаалын хүсэлт биелжээ

Заримдаа бид хийхийг хүсэхгүй байсан ч заавал ямар нэг шийдвэр гаргахаас аргагүй мөчтэй тулгардаг. Хайртай хүнээсээ салах, дотны найзаасаа хагацах зэргээр харамсалтай ч үүнээс өөр арга зам байхгүй үе бий. Бидний өгүүлэх энэхүү түүх Мексикийн нэгэн хүүхдэд тохиолдсон бөгөөд тэрээр хамгийн дотны найзаа гудамжинд орхиж явахаар шийджээ. Хайртай нохойгоо явуулахад хүрсэн ямар шалтгаан байсан хэрэг вэ? 

Өрөвдмөөр үгтэй захиа бичиж үлдээгээд, нохойгоо орхисон жаалын хүсэлт биелжээ

Энэ түүх Мексикт болсон ба төөрсөн гэрийн тэжээвэр амьтдыг гэр оронтой, эзэнтэй болоход нь тусалдаг Mascotas Coyoacán байгууллага цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээрх гинжтэй нохойн тухай мессеж хүлээн авчээ. Байгууллагын ажилтнууд тухайн газарт нэн даруй ирэхэд айсан нохой сандал дээр хэвтэж байв. Мөн нохойн дэргэд тэмдэглэл байсан бөгөөд эцэг эх нь түүнтэй зүй бус харьцсанаас болж хайртай нохой Максаа шинэ эзэнтэй болгохоор шийдсэн хүүхдийн захиа байлаа. 

Захиаг орчуулбал:

“Сайн уу, намайг аваач, би Макс байна.

Энэ нохойг гэртээ аваад хариач гэж гуйж байна. Нохойгоо энд үлдээх надад үнэхээр хэцүү байна, гэхдээ гэрийнхэн маань түүнтэй байнга муухай харьцаж, зовоож байгааг нь харахад надад илүү хэцүү байгаа учраас ийм шийдвэр гаргалаа. Хэрэв та үүнийг уншиж байгаа бол, сэтгэл чинь хөдөлж байгаа бол нохойг минь аваарай. Хэрэв үгүй бол бусад хүмүүст уншуулахын тулд энэ тэмдэглэлийг хэвээр үлдээгээрэй. Баярлалаа." гэсэн байлаа. 

"Нохой 11-р сарын 22-нд өглөөний 8 цагаас хойш өдөржин сандалд уяатай байсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүс нохойг хооллохыг хичээсэн боловч өөртөө ойртуулахгүй, уурлаж, архирч  байсан гэнэ." хэмээн амьтан аврах байгууллагын ажилтан Марсела ярилцлага өгсөн байна. 

Удалгүй байгууллагын ажилтнууд Максын гаргаж буй ааш түүний айж байгаагийн илрэл гэдгийг ойлгож, видео дуудлага хийж амьтан сургагчтай холбогдсон байна. Тэрээр нохой өөртөө хэнийг ч ойртуулахгүй байвал эхлээд сандлаас буулгах гээд үз гэж зөвлөсөн аж.  

Улмаар байгууллагын ажилтнууд нохойтой аядуу зөөлөн харьцаж, 2 цагийн дараа гэхэд сандлаас буулгаж чадсан байна. 

Ажилтнууд Максыг тайвшруулахын тулд хамтдаа алхсан гэнэ. 

Хэсэг хугацааны дараа Макс тайвширсан тул машинд суулган авч явахаар болжээ. 

Аврах байгууллагын ажилтан Марсела Макс гэх нэр түүнд хуучны хар бараан дурсамжийг нь сануулна гэж бодсон учир нохойн нэрийг Бостон болгож өөрчилсөн байна. 

Машинд ороход нохой өмнөхөө бодвол харьцангуй тайвширсан ч айсан хэвээр байжээ.

Түүнийг аваачих газар бэлдэж, машинаас буухын өмнө илж, айх зүйл байхгүйг ойлгуулахаар хичээсэн нь амжилттай болсон аж.

Нохой эмэгтэй хүнээс илүү эрэгтэй хүнээс айж байсан нь хүүхдийн аав түүнийг зодож, зандардаг байсан бололтой гэсэн таамаг үүсгэсэн байна.

Одоо Бостон амьтан аврах байгууллагын ажилтнуудын ачаар эелдэг, эрх нохой болж чадсан ч хараахан шинэ эзэн олж чадаагүй байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()