"Дурлалд хэмжээ хамаагүй" - 120 кг жинтэй бүсгүй жинхэнэ хайраа олжээ

Канадын иргэн Британи Жак (Brittany Jacques) жингийн илүүдлээсээ болоод азгүй хайраар шаналж байжээ. Хүмүүс түүнийг хэт тарган гэх шалтгаанаар элдвээр гоочилж, шүүмжилдэг байснаар зогсохгүй, үерхэж нөхөрлөж явсан найз залуу нь ч түүний гадаад төрхийг чамлаж, тус тусын амьдралаа хөөхөөр болсон байна. Хэн нэгэнд хайрлагдахын тулд заавал гуалиг бие, нарийн бэлхүүстэй байх ёстой гэж итгэсэн Британигийн бодлыг Мэтт бүр мөсөн өөрчилж чаджээ. 

"Дурлалд хэмжээ хамаагүй" - 120 кг жинтэй бүсгүй жинхэнэ хайраа олжээ

Бүсгүй урьд өмнө жингийн асуудлуудаас болж олон хүнд шүүмжлүүлдэг байсан төдийгүй нэгэн цагт хайрлаж явсан хүндээ хаягдаж хоцорсон учраас сэтгэлээр унаж, өөрийгөө үзэн ядах болсон байна. Турахын тулд дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм зэрэг боломжтой бүхнийг туршсан ч үнэн хэрэг дээрээ бүх зүйл тийм ч хялбар байсангүй. 

Найдвар гэгч зүйлд итгэл алдарч, өөрийгөө ч үзэн ядаж эхэлсэн Британигийн амьдралд Мэтт Монтгомери хэмээх залуу гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн аж. Мэтт бүсгүйн өөртөө итгэх итгэлийг сэргээж өгсөн байна. 

Залуу Британигийн дур булаам инээмсэглэл, сэтгэл татам зан чанар, өөдрөг занд нь татагдсан гэнэ. 

Биеийн хэмжээний хувьд асар ялгаатай уг хос цахим орчинд шуугиан дэгдээгээд байгаа юм. Тэд жинхэнэ хайр сэтгэлд гадаад төрх ямар ч хамаагүй гэдгийг батлан харуулах аж. 

Танилцаад ердөө таван сарыг ардаа орхисон ч Мэтт Британитай амьдралаа холбож, ирээдүйгээ хамтдаа угтахыг хүссэн байна. Сонирхолтой нь Мэтт фитнессийн багш хийдэг бөгөөд Британиг жингээ хасахыг огтхон ч шаарддаггүй гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()