10 сарын комноос сэрсэн хүү цар тахлын тухай анх удаа сонсжээ

19 настай Жозеф Флавилл (Joseph Flavill) өнгөрсөн оны 3-р сарын 1-нд Их Британийн анхны хөл хорио эхлэхээс гурван долоо хоногийн өмнө Стаффордшир мужийн Бертон-апт-Трентэд явж байхдаа авто осолд оржээ. Тэрээр тархиндаа гэмтэл авснаас болж, ухаангүй хэдэн сарыг өнгөрөөсний эцэст ухаан орсон байна. Хүү 10 сарын турш комд байх хугацаандаа Ковид-19 өвчнөөр хоёр удаа өвчилсөн ч цар тахлын талаар ямар ч мэдээлэлгүй байв. 

10 сарын комноос сэрсэн хүү цар тахлын тухай анх удаа сонсжээ

Түүний эгч Салли Флавилл Смит "The Guardian" сонинд “Тэр 10 сарын турш унтаж байсан учраас цар тахлын талаар юу ч мэдээгүй. Харин ухаан орсныхоо дараа аажим аажмаар дэлхий ертөнцөд юу болж байгааг ойлгож эхэлсэн. Би өөрөө ч сүүлийн нэг жилийн дотор болж өнгөрсөн зүйлсийг хаанаас нь тайлбарлаж эхлэхээ мэдэхгүй байгаа учраас дүү маань төөрөлдөх нь аргагүй." гэж ярилцлага өгчээ. 

Тэрбээр мөн гэр бүлийнхэн нь коронавирусын хорионы улмаас дүүтэйгээ биечлэн уулзаж чадахгүй болохыг видео дуудлага хийж тайлбарласан байна.

“Тэр өрөөндөө сэрүүн байхдаа яагаад хэн ч эргэж очихгүй байгааг ойлгоогүй. Бид мэдээж өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийсэн ч дэргэд нь байхыг л хүсч байна. Манай дүү ярьж, хөдөлж чадахгүй байгаа учраас юу бодож байгааг нь бид огт мэдэхгүй. " гэжээ.

Жозеф  Лестерийн нэгдсэн эмнэлгээс гарч, нөхөн сэргээх эмчилгээг нь үргэлжлүүлэхээр Сток-он-Трент дэх Аддерли Грийн рүү шилжүүлсэн аж. Тэрбээр хөл гараа хөдөлгөж эхэлсэн бөгөөд гэр бүл, найз нөхөдтэйгээ нүдээ ирмэх, инээмсэглэх зэргээр харилцаж байгаа гэнэ.

Түүний эгч Жозефыг зүүн, баруун чихэндээ хүрэх, хоёр хөлөө хөдөлгөх, нүд ирмэх замаар тийм, үгүй ​​гэж ойлголцож байгааг хуваалцсан байна. 

Тэрбээр ослын дараа эмнэлэгт байх хугацаандаа цар тахлаар хоёр удаа өвдсөн боловч хоёуланд нь эдгэсэн байна. Флавиллийн ээж Шарон өнгөрсөн арванхоёрдугаар сард 19 насны төрсөн өдрөөр нь хүүтэйгээ уулзсан юм. Мэдээж тусгаарлалтын горимын дагуу тусгай өмсгөл өмсөж, зайнаас хүүхэдтэйгээ уулзсан аж. Тэр үед Жосеф одоогийнх шигээ бүрэн ухаан ороогүй байсан бөгөөд хэн ирсэн болохыг ч таниагүй байж магадгүй гэнэ. 

Удаан хугацаагаар ухаангүй байж байгаад сэрэхэд хамгийн ойр дотны хүмүүсийг нь ч уулзуулахгүй, бүрэн хамгаалалтын хувцастай эмч, сувилагч нараас өөр хэнийг ч оруулахгүй үед Жосеф их гайхсан нь мэдээжийн хэрэг биз ээ. Гэвч түүний юу бодож байгааг өөрөө хэлэхээс нааш одоогоор хэн ч мэдэхгүй байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()