Хэрхэн хандив өгөх вэ?
- MobiCom апликейшн руу нэвтэрч, “Нэгж” цэсэн дэх 4000 нэгж+7GB дататай 7000₮-ийн “Хамтдаа бүтээе” картаар өөрийнхөө болон бусдын дугаарыг цэнэглээрэй. Хэрэв та MobiCom апликейшн хараахан татаагүй байгаа бол ЭНД дарж татаж авна уу.
- “Хамтдаа бүтээе” картаар цэнэглэсэн тохиолдолд танд тус картын орлогын 5 хувь болох 350₮ боломжит хандив болон хадгалагдана. Үүний дараа MobiCom апликейшний “Боломж” цэс рүү орж, 21 аймаг, 9 дүүргээс аль нэгийг нь сонгож, мөнгөн дүнгээ оруулаад “Хандивлах” товчийг дарахад л хангалттай.
Ийнхүү Мобикомын хэрэглэгч танд төрж өссөн нутаг, дүүргийнхээ ард иргэдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд, хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байна. Энэ бол Мобиком Корпорацийн зүгээс хэрэглэгч та бүхэнтэйгээ бүтээж буй ХАМТЫН ҮНЭ ЦЭН билээ.
Аймаг, дүүрэг бүрд цугласан нийт хандивыг Мобиком Корпорацийн зүгээс тухайн газар орон нутагт хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх төсөл, хөтөлбөрүүдэд зориулан хандивлах болно. Магадгүй танд ч гэсэн хийж хэрэгжүүлэхийг хүссэн, олон нийтэд тустай төсөл, хөтөлбөртөө дэмжлэг авах нөхцөл бүрдэх боломжтой.
Өнгөрсөн хугацаанд Мобиком Корпораци нь “Хайр түгээе” цэнэглэгч картын борлуулалтын тодорхой хувийг “Хүүхэд бүрд цэвэр ус”, “Эмч нартаа хайр түгээе” төсөл, хөтөлбөрт зориулсан билээ. Тодруулбал, 2019-2020 онд “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийн хүрээнд цугласан 157,000,000 (зуун тавин долоон сая) төгрөгөөр Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 111 Ерөнхий боловсролын сургуульд нийт 216 ус цэвэршүүлэгч суурилуулсан бол “Эмч нартаа хайр түгээе” аянаас цугласан 366,000,000 (гурван зуун жаран зургаан сая) төгрөгийг 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчдад эмнэлгийн тусгай хэрэглээний амны хаалт авах, мөн аймгуудын Нэгдсэн эмнэлгүүдийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулан хандивласан юм.
Мобикомын 1.5 сая хэрэглэгч та бүхэн бидний Хамтын үнэ цэн бүтээх аялалд нэгдэхэд бэлэн үү?
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.