56 настай Моника Беллуччи алдарт "Cartier" брэндийн нүүр царай болжээ (15 фото)

Өнгөрсөн зууны Италийн үзэсгэлэнт уран бүтээлчдийн залгамж халаа болсон Моника Беллуччи (Monica Bellucci) өдгөө 50 насыг хол давсан ч гадаад төрх, гоо үзэмжээрээ үзэгчдийн сэтгэлийг булаасан хэвээр байгаа билээ. Байгалиас заяасан түүний үзэсгэлэнт төрхийг кино дэлгэц төдийгүй, бизнесийн салбарынхан ч зар сурталчилгаандаа тоглуулахын тулд олон олон санал тавьдаг нь гарцаагүй. Энэ удаад бид түүний үнэт эдлэлийн компанитай хамтран ажилласан зургуудыг хүргэж байна.

56 настай Моника Беллуччи алдарт "Cartier" брэндийн нүүр царай болжээ (15 фото)

Зургуудыг өөгүй төгс байлгах үүднээс зураг авалтын багийнхан хамгийн жижиг, нарийн ширийн зүйлс дээр анхаарал хандуулан ажилласан байлаа. 

2019 онд тэрээр "Madame Figaro" сэтгүүлийн нүүрэнд зориулан усны хувцастай зургаа авахуулж байв.

Тэрбээр бүсгүй хүн өөртөө сэтгэл хангалуун, юунаас ч айж эмээхгүй, ялангуяа үнэнийг илчлэх зоригтой байх ёстойг өөрийн инстаграмаараа дамжуулан уриалдаг. Үүнийгээ ч батлан Моника Беллуччи сэтгүүлд сайхан биеэ гайхуулсан нь энэ аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()