Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1-р сарын 20-ний өглөө буюу Монголын цагаар урьд шөнө АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден ажил үүргээ хүлээн авч, тангараг өргөлөө. Энэ удаа цаг үеийн нөхцөл байдлаас болж Капитолын өмнө үзэгчид цуглаагүйн зэрэгцээ суудлаасаа бууж буй өмнөх ерөнхийлөгч ёслолд ирж оролцоогүй гэдгээрээ онцлог байв. Урлаг соёлынхон, тэрбумтнууд, улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн гээд дэлхийн бүхий л нөлөө бүхий хүмүүсийн байнгын дарамт, үзэн ядалт дор хүндхэн 4 жилийг өнгөрөөсөн Дональд Трампын засаглал цаашид сайнаар эсвэл саараар дурсагдах нь одоохондоо тодорхойгүй. Гэхдээ түүний АНУ-ын ерөнхийлөгч байсан үе үнэхээр уйдаамгүй, дуулиан шуугиантай, үр нөлөөтэй, түүхэнд үлдэхээр байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.