Дөрвөн хүүхэд үрчилж авсан хосыг бурхан шагнажээ

2016 онд хоёр гишүүнтэй байсан гэр бүл өдгөө хөл бөмбөгийн баг бүрдүүлсэн ч болохоор өнөр өтгөн болжээ. Хосууд 5 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд хоёул өнөр өтгөн гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсэж байсан ч амьдрал нь тэдний санаснаар болоогүй аж. Энэ байдлаараа хоёр жил гаруй хугацаа өнгөрсний эцэст тэдэнд бэлэг ирж, анхны хүүхэд нь мэндэлсэн байна. Гэтэл тэр үед Максин, Жейкоб нар өөрсдийгөө үргүй гэж итгэсэн байсан тул хэдийн хүүхэд үрчлэх өргөдөл гаргасан байв.

Дөрвөн хүүхэд үрчилж авсан хосыг бурхан шагнажээ

Төрснөөс хоёр сарын дараа тэдний утас дуугарахад нийгмийн ажилтан тэдэнд ах, дүү 3 хүүхдийг нэгэн зэрэг үрчилж авахыг санал болгоход хосууд ямар ч эргэлзээгүй зөвшөөрсөн гэнэ. Тэрээр төрсөн ах дүүсийг салгах нь өөдгүй үйлдэл болно гэж үзжээ. 

Хэсэг хугацааны дараа тэдэнд өөр нэг дуудлага ирэв. Максин, Жейкоб нарын өргөж авсан хүүхдүүдийн дүү мөн асрамжийн газарт байсан бөгөөд түүнийг өргөж авах саналыг ч мөн эргэлзээгүй хүлээн зөвшөөрсөн байна. 

"Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан үйл явдлуудын минь нэг" гэж Максин инээмсэглэн хэлсэн юм.

Үүнээс төд удалгүй Максин бүсгүй дахин нэгэн бяцхан амьтныг хорвоод авчирсан байна. Ингээд 2018 онд тэдний хүү төрсөн бөгөөд түүнийг Хенри хэмээн нэрлэжээ.

Одоо энэ айл таван хүүхэдтэй болсон байна. Максин, Жейкоб нарын үрчлэх хүсэлтийг албан ёсоор зөвшөөрсөн бөгөөд тэд бүх шалгалтыг амжилттай давсан аж. Эцэст нь хосуудын хүүхэдгүйдээ шаналж явсан цаг ард хоцорсон бөгөөд олон жаахан хүүхдүүдээ өсгөж, жаргалтай өдөр хоногийг өнгөрүүлж байв. Гэтэл дахин нэгэн гайхалтай мэдээ энэхүү өнөр өтгөн айлын хаалгыг тогших нь тэр! 

Максин бүсгүй дахин жирэмсэн болсон байлаа. Өмнөх төрөлтүүд нь хүндрэлтэйд тооцогдож байсан учир хосууд бүсгүйг байгалийн жамаар дахин жирэмслэх боломжгүй гэж итгэсэн байжээ. Гэтэл гайхамшиг тохиож, дөрвөн ихэр хүүхэд хэвлийд нь бүрэлдсэн байв. 

“Дөрвөн ураг тээх нь маш хэцүү гэдгийг эмч нар ахин дахин сануулсан. Би их айж байсан ч удаан бодсоны дараа тайвширч, хүүхдүүдээ заавал эрүүл саруул төрүүлнэ гэж шийдсэн" хэмээн Максин ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Өнгөрсөн долдугаар сард Силас, Тео, Бек, Сесилиа хэмээх бяцхан хүүхдүүд хорвоод мэндэлжээ. Эмч нар болгоомжилж байсан ч бүгд эрүүл саруул төрсөн байна.

Максин: "Есөн хүүхэдтэй амьдрах нь гурван хүүхэдтэй амьдрахаас нэг их ялгаатай биш. Бидний өдөр тутмын хэв маяг бага зэрэг өөрчлөгдсөн. Бид өглөө босоод хүүхэд бүрийг хувцаслаж, хооллож, ажлаа хийж, дахин хооллож, унтах гэсэн хэмнэлээр амьдардаг.

Олон хүүхэдтэй ээж бусдын тусламжгүйгээр бүгдийг хийж чаддаг гэдэг дээ. Тийм ээ, эмээ нар нь ач зээгээ асрахаар ирдэг, гэхдээ тэд байнга ирж чаддаггүй.

Шаардлагатай хэмжээгээр хүн бүрт цаг хугацаа, анхаарал хандуулах нь хэцүү байдаг, гэхдээ аз болоход том хүүхдүүд маань жаахнуудыг асрахад маш их тусалдаг. Тиймээс бүх зүйл хэвийн. Манай гэр бүл аз жаргалаар дүүрэн байдаг" гэж хэлсэн байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()