10
Каракас, Венесуэл
Валютын ханш, Венесуэл дахь эдийн засгийн хямрал зэрэг нь энэ жагсаалтад багтахад нөлөөлсөн байна.
9
Дамаск, Сири
Дайны хөлд нэрвэгдсэн энэхүү хот геополитикийн тогтворгүй байдлаас болж жагсаалтад маш доогуур байр эзэлж байгаа нь ойлгомжтой. Бараг таван жилийн турш үргэлжилсэн иргэний дайны улмаас тус хотын ихэнх хэсэг балгас болжээ.
8
Шинэ Дели, Энэтхэг
Энэтхэгийн оршин бусад хотуудтой харьцуулахад хамгийн үнэтэй хот байж болох ч цалин хөлс, хоол хүнс, нийтийн үйлчилгээний өртөг зэргээс шалтгаалан дэлхийн хамгийн хямд хотуудын тоонд зүй ёсоор багтана.
7
Карачи, Пакистан
Хоол хүнс, унаа, үзвэр үйлчилгээ дэлхийн дундаж өртөгтэй хотуудаас хямд байдаг бөгөөд нэг талаар гэмт хэргийн гаралт өндөр байгаатай холбоотой юм.
6
Ченнай, Энэтхэг
Уг хот хөгжиж буй метрополитан дүүрэгтэй боловч хотын хүн амын 30 орчим хувь нь ядуусын хороололд амьдардаг.
5
Алжир, Алжир
Улсын нийслэл нь цагаан барилгаараа алдартай боловч хүн ам шигүү суурьшсан, ядуусын хороолол зэрэг нь нэр хүндийг бууруулдаг. Хоол хүнс, унаа, орон сууц бүгд супер хямд гэж болно.
4
Алматы, Казахстан
Байр, орон сууцны үнэ, халаалт дулаан зэргээс шалтгаалж өртөг багатай хотуудын тоонд Алматы багтсан байна. Мөн шинэ нийслэл Нурсултаны байр суурь өндөр болж, иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн нь үүнтэй холбоотой.
3
Мумбай, Энэтхэг
Энэ бол Энэтхэгийн хамгийн их хүн амтай хот бөгөөд 18.4 сая оршин суугчтай. Хоол, унаа, орон сууцны зардал Энэтхэгийн бусад хотуудтай харьцуулахад хямд байдаг аж.
2
Бангалор, Энэтхэг
Энэ хотыг Энэтхэгийн IT нийслэл гэж нэрлэдэг бөгөөд өдөр ирэх тусам улам бүр өргөжиж байна. Гэвч цалин хөлстэй нь харьцуулбал амьжиргааны зардал маш хямд байдаг.
1
Лусака, Замби
Энэ бол тус улсын нийслэл бөгөөд хамгийн том хот юм. Эндэхийн оршин суугчдад амьдрах зардал маш хямд боловч гадаадын иргэд, жуулчдын хувьд зардал өндөр тусаж болзошгүй гэнэ.