Нэгдүгээр сарын зурхайгаа уншаарай!

2020-12-31, 12:08
6,423

Шинэхэн эхэлж буй жилийн эхний сарын зурхайнаас таны ажил, амьдрал, гэр бүл, хайр дурлалд юу хүлээж байгааг олж мэдээрэй. Цоо шинээр эхлэх амьдралын хуудсанд тань ямар чухал үйл явдал хүлээж байгаа бол? 

Нэгдүгээр сарын зурхайгаа уншаарай!

1 Хонь

Хонины ордныхны хувьд нэгдүгээр сар тайван байх боловч шинэ мэдрэмжээр баялаг байх болно. Олон зүйлийг эргэцүүлэн бодох боломж танд олдох бөгөөд тааламжтай, гэнэтийн зүйл тохиолдож магадгүй. Энэ мөчид эерэг энергийг өөрөөсөө дайжуулахгүйн тулд удаан хугацаагаар гунигт автахгүй байх нь чухал. Ажил дээр тань таны удирдлагууд танаас илүү их зүйл хүсэж байвал өөрийгөө дайчилж, сориод нэг үзээрэй. Мөн тууштай байдлыг бүтээмжтэй уялдуулж, бизнес эрхлэх тал дээр амжилт олох боломжтойг одод танд амлаж байна.

Хонь

2 Үхэр

Үхрийн ордныхон бодол санаагаа цэгцлэх гарцаагүй шаардлагатай учирна. Нэгдүгээр сар танд цөөн хэдэн хүнд сорилтыг авчрах бөгөөд тэдгээрийг шийдвэрлэхэд багахан хүчин чармайлт шаардагдана. Аливаа зүйлийг хойшлуулах гэж бүү оролдоорой, гэхдээ хайртай хүмүүстээ цаг гаргах талаар бол мартаж болохгүй. Сарын эхээр урьд өмнө нь учирсан бэрхшээл дахин тулгарч, зарим асуудлаа шийдвэрлэхийн тулд илүү чадварлаг хүмүүсээс тусламж хүсэх хэрэг үүснэ. 

Үхэр

3 Ихэр

Ихрүүд өвлийн туршид, ялангуяа 1-р сард хайр сэтгэлээс урам зориг авах болно. Ихрийн ордныхон тэр бүр бусдыг удаан хугацаагаар сонирхдоггүй ч энэ үед арай өөр, тогтвортой мэдрэмж авах болно. Энэ нь ажилтай ч холбоотой байж болох бөгөөд удирдлагын хүлээлтийг биелүүлж, таныг дутуу үнэлэх хандлагыг цаг тухайд нь няцаах нь чухал юм. Таны нэр хүнд таны хувьд туйлын чухал шүү дээ.

Ихэр

4 Мэлхий

Мэлхийн хувьд энэ хугацаа нэлээд зөрчилтэй байх болно. Гэр бүлийн гишүүд, эхнэр нөхөр гээд ямар ч харилцаанд онцгой анхаарал шаардагдана. Өвлийн улирал эхлэхээс өмнө бизнесийн шинэ харилцаанд орсон мэлхий нь түншийн хэт давамгайлах оролдлоготой тулгарна. Энэ нь хайрын сэтгэлийн харилцаагаа саяхан эхлүүлсэн хүмүүсийн хувийн амьдралд ч мөн хамаатай юм. Илүү их идэвх, санаачилга гаргаж, цаашдын харилцааг тогтвортой байлгахын тулд чармайх хэрэгтэй. 

Мэлхий

5 Арслан

Сарын эхний хагаст арслангийн ордныхны хувьд шинэ амжилтанд хүрэхэд таатай байна. Хэрэв та удаан хугацаанд амьдралын томоохон өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж байсан бол 1-р сарын эхний хоёр долоо хоног нэн тохиромжтой. Гэхдээ сарын хоёрдугаар хагаст хайхрамжгүй, хатуу шийдвэр гаргах хандлагатай болох бөгөөд бүтээлч байдал таныг хэсэг хугацаанд орхих болно. Амьдралын материаллаг хэрэгцээ энэ хугацаанд хангалуун байхгүй ч үүрэг, зорилгоо мартаж болохгүй гэдгийг санаарай. 

Арслан

6 Охин

Энэ үе нь охины ордныхныг аз ивээх боловч та хамгийн түрүүнд өөрийн хүч чадалд найдах хэрэгтэйг мартаж болохгүй. Хоёрдугаар хагаст онцгой дэмжлэг ирэх бөгөөд эсрэг хүйстний хувьд, тэдэнд харилцан анхаарал хандуулах шаардлагатай болно. Шинэ хоббитой болох, шинэ хүмүүстэй танилцах, гоо сайхандаа анхаарах зэргээр өөртөө зориулахад тохиромжтой цаг.  

Охин

7 Жинлүүр

Жинлүүрүүд гэр бүлийн харилцаанд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай  болно. Мөн гэрийн тохижилттой холбоотой удаан үргэлжилсэн үйл явцыг дуусгах, мөн урт хугацаанд төлөвлөсөн засварын ажлыг эхлүүлэх боломж нь бүрдэнэ. Илүү өндөр үр дүнтэй байхын тулд гэр бүлийн гишүүд хамтарч, нэгдэх хэрэгтэй. Ажилдаа шийдвэр гаргахдаа үүсэж болзошгүй эрсдэлийг сайтар тооцоолох нь зүйтэй ба гэр бүлийн хүрээнд өөрийн хүсэл сонирхлыг хамгаас чухалчлах хэрэггүй. Учир нь ингэснээр үл ойлголцол бий болох бөгөөд энэ нь таныг ямар ч сайн зүйлд хөтлөхгүй. 

Жинлүүр

8 Хилэнц

Хилэнцийн хувьд энэ сар тайван өнгөрөх бөгөөд ажил хэргийн харилцаа сайн хөгжиж, удирдлагуудтайгаа ойр дотно харилцах нь үр дүнтэй байх болно. Нийгмийн холбоо бэхжих тул хуучин харилцааг ч сэргээж чадвал тэдгээрийн олонх нь ирээдүйд ашигтай байх болно. Хайртай хүмүүсийнхээ сайхан сэтгэл, туслах хүслийг нь ямар ч нөхцөлд үл тоож болохгүйг бүү мартаарай.

Хилэнц

9 Нум

Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд асуудлыг шийдвэрлэхэд хэсэг хугацаа зарцуулах шайардлагатай болно. 1-р сард зарлага гаргахдаа илүү няхуур хандаж, тооцоолоогүй худалдан авалт хийхгүй, хадгаламжийн систем үүсгэх нь чухал. Нэмэлт орлого эсвэл цалингаа нэмүүлэхийг хүсэх тохиромжтой сар биш боловч энэ хугацаанд та ирээдүйнхээ төлөө хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй. 

Нум

10 Матар

Матрынхан өнгөрсөн цагийн гомдлоос үүдсэн хэт их бодол, хорсолоос ангижрах боломжтой болж, онцгой эрч хүчээр ивээгдэнэ. Энэхүү эрч хүчийг өөрийгөө хөгжүүлэх, эрүүл эгоизмд чиглүүлэх хэрэгтэй. Бусдад тус дэм болж явах нь мэдээж сайн зүйл, гэхдээ матрын ордныхны хувьд өөртөө анхаарал тавих цаг хэдийнээ болжээ. Энэ хугацаанд өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргах чухалчлах хэрэгтэй. Мөн энэ сард матрынхан муу зуршлууд эсвэл илүүдэл жингээсээ салах зэргээр амьдралаа цоо шинээр эхлүүлэх боломж олгоно. 

Матар

11 Бумба

Бумбын ордныхон энэ сард амар амгалан болоод ганцаардлыг мэдрэх болно. Хайртай хүмүүстэйгээ харилцаа холбоогоо эвдэхгүй байхыг хичээх нь зүйтэй бөгөөд өөрийгөө хөгжүүлэх таатай мөч ирснийг овжин ашиглаарай. Таны хувьд зөрчилдөөн, элдэв асуудлууд ар араасаа үүсэх зэргээр энэ сар тийм ч азтай биш байх боловч хянуур байж чадвал санаа зовох зүйлгүй болно. Хэрэв та машин барьдаг бол замын хөдөлгөөн оролцохдоо илүү болгоомжтой байхад буруудахгүй. 

Бумба

12 Загас

Нэгдүгээр сар загасны ордныхны хувьд урьд өмнөх цаг үеэс тэс өөр байх болно гэж одод амлаж байна. Энэ үе нь хоёрдмол шинжтэй бөгөөд таны эргэн тойрон дахь нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх боловч ихэнх үйл явдлууд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Ялангуяа ажил, бизнесийн тал дээр загаснууд карьераа дээшлүүлэх боломжтой боловч үүний тулд ихээхэн хүчин чармайлт гаргах болно. Мөн энэ сард гэр бүлтэй холбоотой олон шинэ зүйл таныг хүлээж байгаа учир хайртай хүмүүстээ илүү энэрэнгүй, зөөлөн хандаарай.

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()