Японы цагдаа нараас 8 жилийн турш зугтсан 74 настай "нинжа" эр

Дэлхийн олон улс орнуудад хүний санаанд оромгүй хачирхалтай, гайхмаар, тэр байтугай аймшигтай хэргүүд төдийгөөс өдийг хүртэл гарсаар байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн сонирхолтой хэргийн эзэн Япончууд дунд нинжа хочоор алдаршсан этгээд удаан хугацааны дараа хууль сахиулагчдад баригдсан түүхийг хүргэе. Тодруулбал, Японы цагдаа нар 8 жилийн турш эрэл сурал хийсний үр дүнд удаа дараа хулгай хийсэн нинжаг 2017 онд баривчилж чадсан байна. Гайхалтай нь тэрхүү нинжа нь 74 настай иргэн байсан аж. 

Японы цагдаа нараас 8 жилийн турш зугтсан 74 настай "нинжа" эр

Хулгайч баггүй явж байхдаа нэгэн хяналтын камерт бичигдэж үлдсэнээс шалтгаалж, цагдаад баригдсан бөгөөд цагдаа нар түүний насыг мэдээд маш их цочирдсон талаар ВВС мэдээлсэн юм.

Одоо цагдаа нар түүнийг найман жилийн хугацаанд 250 гаруй удаа хулгай хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Тэрбээр цахим ертөнцөд "Хинзегийн Нинжа" хэмээх нэрээр алдаршсан байна. Нүүрээ халхлан, хар хувцас өмсдөг, их хурдан гүйж зугтдаг байсан учир гэмт этгээд баригдахгүй өдийг хүрсэн гэнэ. Цагдаа нар түүнийг залуу хүн гэж бодсоны улмаас сэжигтэн өдийг хүртэл баригдаагүй юмсанж.

Хяналтын камерт царайгаа анх удаа харуулсны дараа цагдаа нар сэжигтнийг нэг өдрийн турш мөрдөж чаджээ. Түүний биеэ авч яваа байдал нь ердийн өндөр настнуудаас өөр байсан ч тэрээр ямар ч гэмт хэрэг хийгээгүй байна.

Мөрдөн байцаагчид түүнийг хуучин барилга руу орж хувцсаа солиод хулгай хийхээр гарч ирэхэд нь саатуулсан аж. Осакагийн цагдаагийн төлөөлөгчийн мэдэгдлийн дагуу тэрээр үнэхээр л нинжа шиг тас хар хувцасласан байв. 

Мөрдөгч “Энэ хулгайчийг залуу хүн гэж бодож байсан боловч 74 настай өвгөн байжээ. Өндөр настай хүн гэхэд их эрүүл чийрэг биетэй, гудамжаар гүйж зугтахын оронд хана даваад гүйчихдэг байсан” гэсэн юм. 

Гэмт этгээд баривчлагдсаныхаа дараа байцаагдах үеэрээ “Би арай залуу байсан бол баригдахгүй байх байсан юм. Одоо ч хөгширч дээ” гэж ярьсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()