Оройн 10 цагаас унтаж хэвшвэл таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна

Амжилттай яваа хүмүүст олон нийтлэг зүйл байдгийн нэгэн жишээ бол тэдний нойрны хэмнэл юм. Тодруулбал, тэд бүгд оройн 10 цагийн орчимд унтахаар хэвтэж, маргаашийн өдрийг өндөр бүтээмжтэй угтахын тулд бие болоод тархиа  бэлддэг байна. Эрт унтаж дадах нь бидний бие махбодь, оюун санаанд олон эерэг нөлөө үзүүллэг аж. Энэ үүднээс та бүхэнд 10 цагт орондоо орох нь хүний биед яг ямар нөлөө үзүүлдэг талаар хүргэхээр бэлтгэлээ.

Оройн 10 цагаас унтаж хэвшвэл таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна

1 Чанартай нойр авна

Бидний нойр 90 минутын гүн нойр, хөнгөн нойр гэсэн циклүүдтэй бөгөөд тэдгээр нь нүдний хурдан хөдөлгөөн (Rapid eye movement)-өөс өмнө болон хойно гэж хуваагдана. Бидний нойрны хамгийн гүн бөгөөд хамгийн тайван үе бол оройн 10-аас үүрийн 2 цагийн хооронд байдаг. Тэгэхээр энэ цагийн хооронд хүн заавал унтсан байх ёстой.

Түүнчлэн, нэг судалгаагаар эрт, удаан унтах нь хүний сөрөг бодлуудыг дарах нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.

Чанартай нойр авна

2 Биеийн чийрэгжилт

Биднийг гүн нойрсож байхад бие махбодь маань өсөлт, нөхөн сэргээх дааврыг ялгаруулж байдаг. Үүний ачаар бидний бие илүү чийрэгжиж, дархлаа нэмэгддэг байна. Ингэснээр эрч хүчтэй, цовоо сэргэлэн шинэ өдрийг угтах аж.

Биеийн чийрэгжилт

3 Стресс буурна

Бие махбод дахь стресс үүсгэгч даавар кортизолын хэмжээ нойр дутуу байх үед маш өндөр болдог тул хангалттай унтаж амрахгүй байх нь таныг стресст оруулах гол хүчин зүйл болно. Хэт их кортизол нь сэтгэлийн түгшүүр төрүүлж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс эрт унтаж эхэлмэгц кортизолын түвшинг хянах боломжтой болох юм.

Таны тархи оюун, бие махбодь бүтэн шөнийн нойр авсны ачаар тайвширч, өдрийн турш эрч хүчээр дүүрэн байна.

Стресс буурна

4 Өвчин тусах эрсдэл буурна

Эрт унтдаг хүмүүс шөнийн цагаар ажилладаг эсвэл шөнийн цагаар идэвхтэй байдаг хүмүүсээс харьцангуй эрүүл байдаг нь олон судалгаагаар нотлогдсон билээ. Хангалттай нойр авдаггүй хүмүүст чихрийн шижин, зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчин гэх мэт эмгэг үүсэх магадлал өндөр байдаг.

Үүрийн 2 цаг бол бидний дархлааны эсүүдэд үнэхээр чухал үе юм. 2 цагийн үед гүн нойроо авч чадаагүй хүмүүст вирусын эсрэг биеийн хариу урвал бага байдаг нь амархан өвдөх боломжтой гэсэн үг юм.

Өвчин тусах эрсдэл буурна

5 Бид сэтгэл хөдлөлөө хянаж чадна

Судалгаанаас харахад хангалттай нойр авдаг унтдаг хүмүүс амьдралдаа ерөнхийдөө сэтгэл хангалуун байдаг гэнэ. Бид хангалттай унтаж амрахгүй байх үед сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болж, улмаар хянахад хэцүү болдог. Түүнчлэн эрт унтах нь эрт сэрнэ гэсэн үг бөгөөд энэ нь илүү их байгалийн гэрэл хүртэж, сэтгэлийн хөөрлийг нэмэгдүүлдэг серотонин илүү ихээр ялгаруулна гэсэн үг юм.

Бид сэтгэл хөдлөлөө хянаж чадна

6 Бид бусдын сэтгэл хөдлөлийг анзаарч чадна

Нэг судалгаагаар сайн унтаж амрах нь бусдын аз жаргал, уйтгар гуниг зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг танихад илүү амар болгодог тухай өгүүлдэг. Судалгааны дагуу унтаж амардаггүй хүмүүс бусдын сэтгэл хөдлөлийн жижиг боловч тод илэрхийллүүдийг таниж чаддаггүй гэнэ.

Бид бусдын сэтгэл хөдлөлийг анзаарч чадна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()