Жоселин Кано 1990 оны 3-р сарын 14-нд төрсөн бөгөөд тэрбээр өгзөгний хагалгаанд орсон нь харамсалтайгаар амжилтгүй болж, улмаар 30 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Каног нас барсан тухай мэдээллийг түүний гэр бүл, ойр дотны хүмүүс нь хараахан батлаагүй байгаа гэж өчигдөр Infobae сайт мэдээлсэн. Гэхдээ цахим сүлжээнд мянга мянган хүмүүс болсон явдлын талаар олон нийтийн хэрэгслүүдээр бичиж, шуурга мэт мэдээлэл түгэж эхэлжээ.
Бүсгүйн дагагч шүтэн бишрэгчид, танилуудаас авхуулаад нэг салбарын зүтгэлтнүүд болох загвар өмсөгчид ч мөн эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд зарим нь түүнийг мэс заслын улмаас нас барсан гэдэгт итгэхгүй байна.
Кано 2020 оны 12-р сарын 7-нд 29 насандаа таалал төгсөв гэж сэтгүүлч Нэлси Каррилло өөрийн инстаграмдаа Википедиагаас иш татан мэдээлэв. Гэсэн ч энэ мэдээ 12-р сарын 16-ны Лхагва гарагаас эхэлж цахим ертөнцөд эрчимтэй тархжээ.
Тэрээр "Модель бүсгүй Колумбид өгзөгний пластик мэс засал хийлгэж, улмаар биеийн байдал нь хүндэрсээр эцэст нь таалал төгссөн" гэж бичээд гэнэтийн үхлийн тодорхой шалтгааныг одоог хүртэл тодруулаагүй байгааг тэмдэглэсэн юм.
YouTube суваг дээр Akes Family оршуулгын ёслол дээр загвар өмсөгч бүсгүйтэй салах ёс гүйцэтгэсэн бичлэг тавигджээ. 12-р сарын 16-ны өглөө болсон ёслолын ажиллагааг шууд дамжуулсан байна. Видеоны тайлбар нь Кано 12-р сарын 7-нд 30 насандаа таалал төгссөнийг батлах аж.
Коронавирусын цар тахлын улмаас цөөн хэдэн хүн л Канотой салах ёс хийхээр ирсэн байв. Санваартан Жозелины инстаграм дээр байрлуулсан усны хувцастай зургийг ёслолын ажилд ашигласан байна.
Бразилийн өгзөг өргөх мэс засал нь сүүлийн жилүүдэд АНУ-ын эмэгтэйчүүдийн дунд улам бүр түгээмэл болж байгаа аж. Энэ хагалгааны үеэр өвчтөний хэвлий, гуяны өөхийг өгзөг рүү шилжүүлэн суулгах зарчмаар томруулдаг байна. Хэрэв мэс засал буруугаар эргэвэл судасны бөглөрөл үүсгэх аюултай юм.