Селена Гомезын шинэхэн найз залуугаар хэн тодорсон бэ?

28 настай дуучин бүсгүйн хайрын драматай хувийн амьдрал нь эцэстээ эмх цэгцэнд орсон бололтой. Сүүлийн хэдэн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг NBA-ын Майами Хит багийн шилдэг тоглогч Жимми Батлер (Jimmy Butler)-тай болзож байгаа талаар шуугиан тархаад байна. 

Селена Гомезын шинэхэн найз залуугаар хэн тодорсон бэ?

Insider-ийн мэдээлснээр тэд Селенаг Нью Йорк хотод байх үеэр болзсон бөгөөд Жимми Батлер түүнийг оройн хоолонд урьж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөсөн гэв. Залуу бүсгүйг одоо шинэ харилцаа эхлүүлэхдээ бэлэн болсон гэж түүний шүтэн бишрэгчид итгэж байгаа юм. 

2011 оныг эргэн дурсахад Селена Гомез Канадын дуучин Жастин Бибертэй хамт нийт 7 жилийг өнгөрүүлсэн боловч 2018 тус тусынхаа замыг хөөхөөр болсон билээ. Харин үүний дараахан Жастин Бибер модель Хейли Болдвинтэй гэрлэсэн юм. 

Жастин Биберээс салснаас хойш 10 сарын дараа тэрээр The Weeknd буюу Абел Тесфайетэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж байв. 

Батлерын хувийн амьдралын тухайд тэрээр өмнө нь загвар өмсөгч Кейтлин Новактай болзож байсан бөгөөд түүнээс төрсөн нэг настай охин Райлигаа өсгөж байгаа юм. Хосууд салсныхаа дараа сайн харилцаатай хэвээр үлдсэн байна. 

Сүүлийн жилүүдэд амжилт нь гайхалтай дээшлээд буй Жимми Батлер NBA-ийн өнгөрсөн улиралд "Майами Хит" багаа финалд хүргэж чадсан ч Леброн Жэймсийн "Лэйкерс"-ийг дийлж чадаагүй билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()