1
Ноосоо удирдах
Хойд Америкийн туурайтан амьтдын хамгийн эртний төлөөлөгч болох сэрээ эвэрт гөрөөс (pronghorn) 67 км/цаг хурдалж чаддаг гэдгээрээ алдартай билээ. Гэхдээ эдгээр амьтдын хамгийн онцлог чанар бол тэдний булчин юм. Өөрөөр хэлбэл сэрээ эвэрт гөрөөсний булчин маш сайн хөгжсөн байдаг учир үүгээрээ арьс үснийхээ хөдөлгөөнийг удирдаж чаддаг. Хүйтэн үед эдгээр амьтад ноосоо хэвтээ болгож, халуун бол босгодог байна. Энэхүү дасан зохицох систем нь аюулын үед сонор сэрэмж болж сүргийн бусад амьтдад анхааруулга өгөх давуу талтай ажээ.
2
Хамтын зэвсэг
Polyrhachis bihamata төрлийн шоргоолж дайснаа айлгахын тулд толгой дээрээ хурц "зэвсэг" ургуулжээ. Шоргоолжнууд хамтдаа модонд амьдардаг бөгөөд хэрэв тэдэн рүү дайсан довтолбол тэд бие биетэйгээ нийлж дэгээ хэлбэр үүсгэж амьтдыг айлгадаг байна. Ихэнхдээ махчин амьтад дэгээгээр зэвсэглэсэн мянган шоргоолжоос зугтаж оддог гэнэ.
3
Усгүй амьдрах
Баавгай, яст мэлхий, зараа зэрэг амьтад ичээндээ орж унтахад гайхах зүйл үгүй. Харин сонирхолтой нь, дэлхий дээр "унтдаг загас" байх бөгөөд энэ төрлийн загас усгүйгээр дөрвөн жил амьдрах чадвартай ажээ. Африк дахь ус хатаж дуусахад энэхүү загас хагас метр хүртэл шаварт үүр ухаж унтах газраа бэлддэг байжээ. Борооны улирал эхлэхэд тэд сэрдэг байна.
4
Хөлддөггүй загас
50 гаруй жилийн турш эрдэмтэд өмнөд туйлын ойролцоо амьдардаг Антарктидын загас (Dissostichus mawsoni)-ны нууцыг тайлах гэж оролдож байна. Ихэнх загасны цус цельсийн хасах 0.9 градуст царцдаг боловч Антарктидын энэхүү загас нь хасах 1.8 градусыг тэсвэрлэх чадвартай байдаг.
Тэгвэл энэ сонирхолтой процесс яг яаж ажилладаг болохыг тогтоох судалгааг Волксваген компани ивээн тэтгэсэн бөгөөд эрдэмтэд эцэст нь нууцыг тайлсан байна. Рурын их сургуулийн эрдэмтэд Терагерц спектроскопи ашиглан уг загасны "антифризийн уураг" загасны цусанд мөсөн талст үүсэхээс сэргийлдэг болохыг олж тогтоожээ. Автомашин үйлдвэрлэгч энэхүү нээлтийг ашиглан автомашины хөлдөлтийн эсрэг үр дүнтэй шинэчлэлийг бий болгоно гэж найдаж байна.
5
Гац эсвэл үх!
Бүх амьтад аюул заналхийлсэн агшинд тэр даруй зугтааж чаддаггүй ажээ. Харин зальтай амьтад байдгийн нэг нь опоссум юм. Тэд ихээр айсан эсвэл шархадсан үедээ үхсэн дүр эсгэж сурсан байна. Ингэхдээ тэд зүгээр ч нэг унаж, хөдөлгөөнгүй хэвтдэггүй бөгөөд нүд нь цэхийж, амнаас нь хөөс сахарж, эхүүн үнэр ялгаруулдаг байна. Хэсэгхэн хугацааны тэр ухаан орж, зугтах болно.
6
Үл үзэгдэгч шавж
Зүсээ хувиргах чадвартай хамгийн авьяаслаг дүр эсгэгчид бол навчит шавьжнууд юм. Хувьслын явцад тэд байгальд уусаж, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байж сурсан бөгөөд үүний ачаар тэд байгальд байгальд бүрэн уусаж харагдах ажээ. Та эдгээр үл үзэгдэгчдийг Малайз, Сабах мужаас олж харж болно.
7
Анааштай төстэй амьтан
Африкийн хуурай газар амьдарч, өргөст бутнуудаар хооллох нь энэхүү гөрөөсийг урт хүзүү, хөлтэй болоход нь хүргэсэн тул анааштай ямар ч холбоогүй ч "анааш зээр" хэмээх нэрийг авсан байна. Энэхүү гоёмсог амьтны гадаад төрх нь хооллох хэв маягтай нь холбоотой юм. Хэл болон урагш түрсэн ам нь өргөс дотроос навч олж идэх, урт мөч нь өндөр модонд хүрэхэд тусалдаг байна. Анааш зээрийн хөл маш нарийхан тул санаандгүй байдлаар хялбар хугарах эрсдэлтэй байдаг ажээ.
8
Эвэрний оронд соёо
Манай оронд байдаг баданга хүдэр нь эврийг хэрхэн орлуулах аргаа олжээ. Тэд амьд үлдэх зэвсгээр урт соёог сонгосон бөгөөд энэ нь амнаас нь 2.5 см ил цухуйдаг байна. Мөн хүдэр үүнээс өөр сонирхолтой чадвартай. Жишээлбэл, аюулын үед тэд хуцах чимээ гаргадаг бөгөөд сүрэгтээ цагаан сүүлээ өндөрт өргөж дохио өгдөг байна.