Каирын “хог ангилагчдын” итгэмээргүй амьдрал

Египетийн нийслэл хот болох Каир болон түүний ойролцоо 25 сая хүн амьдардаг. Газар нутгийнхаа хувьд Европын зарим жижиг улсуудаас ч том хэмжээтэй.  Аварга том хотод мэдээж асар их хог хаягдал гардаг хэдий ч зарим хүмүүс уг хог хаягдлын тусламжтайгаар амьдралаа залгуулдаг байна. Жишээлбэл: Каирт Манщият-Насир хэмээх хамгийн таагүй хэрнээ томоохон хотоос дутахааргүй хөл хөдөлгөөн ихтэй газар байдаг аж.

Каирын “хог ангилагчдын” итгэмээргүй амьдрал

1969 онд Каирын хотын захирагч бүх хог ангилагчдыг нэг дүүрэгт суурьшуулах талаар тушаалыг гаргасан бөгөөд энэ нь Маншият-Насир болсон юм. Уг дүүрэг жил ирэх тусам өргөжин тэлсээр одоогийн байдлаар 260 мянган оршин суугчтай болжээ. Ихэнх хог түүгчид нь египетийн христийн шашинтангууд аж.

Каирын энэхүү хэсэгт ирсэн хүмүүс үнэрээс нь болж бараг л ухаан алдах шахдаг гэнэ.  Хөгзөрсөн жимс, муудсан хүнсний бүтээгдэхүүн, ялзарсан нохой муурны үнэр гээд үнэртэхгүй үнэр гэж үгүй.  Нутгийн оршин суугчид үнэрт аль хэдийн дассан учир жуулчдыг ч энэ үнэрт удахгүй дасна гэдэгт итгэлтэй байдаг.

Маншият-Насирын ихэнх иргэд хог ангилан түүдэг хүмүүс байдаг бөгөөд тэдний арабаар “заббалин” хэмээн нэрлэдэг байна. Үүнийг “хогны хүмүүс” гэж орчуулдаг гэнэ. Хог ангилагчдын амьдрал том хотын хогон дунд өнгөрдөг. Тэд хогнуудыг ангилаж, үнэтэй ямар нэг зүйл байх болов уу хэмээн итгэл найдвартайгаар хайдаг байна.

Хог ангилагчдын хэлж байгаагаар, одоогийн байдлаар тэдний дундаас саятан төрөөгүй ч хэн ч өлсөж үхээгүй гэжээ.  Нэг үгээр хэлэхэд, хог тэднийг тогтвортой ажлын байраар хангаж өгч байгаа юм.  Коронавирусын улмаас болж, Каирт олон тооны ресторан, дэлгүүр хаагдаж хотод ажилгүйдэл өрнөж байгаа бол “заббалин”-чуудын хувьд тэд ямар нэгэн хямралыг мэдрээгүй гэнэ.  Учир нь коронавирус гарсан ч хог хаягдал гарсаар л байгаа шүү дээ.

Хог ангилагчид бага зэргийн мөнгөн шагналаар айлуудын гэрээс нь хог авах нь ч бий. Хэр их хэмжээний хог хаягдал хог ангилагчдын гараар дамжиж байгааг хэн ч мэдэхгүй. Гэхдээ судлаачдын таамгаар сард 200 мянган тонн хог хаягдал тэдний гараар дамждаг байх магадлалтай гэжээ.  Хог хаягдлыг тэргээр, ачааны машинаар, нуруундаа үүрч авчирч хаядаг байна. 

Авчирсан хог хаягдлыг нарийвчлан ангилдаг бол хүнсний хог хаягдлыг гэрийн тэжээвэр амьтанд өгдөг гэнэ.  Шил, резин, цаас, төмөр, цахилгаан эд ангиудыг ангилаж, дахин боловсруулах төвд өгнө. Харин үлдсэн хог хаягдлыг шатаах эсвэл Маншият-Насир руу зөөдөг байна.  Дүүргийн зам битүү хогонд дарагдсан, өмхий үнэртэйгээс гадна хортой тоосонцор ихтэй.

Хэдийгээр Маншият-Насир нь “чулуун ой” мэт боловч гэрийн тэжээвэр амьтан багагүй бий.  Үхэр, ямаа, хонь, гахай, шувуу зэрэг нь сүргээрээ байшингийн дундуур бэлчинэ. Заббалинчууд өөрийн байшинг давхар давхраар барьдаг бөгөөд заримдаа энэ нь 10 давхар хүрэх ч үе гардаг.

Байшингийн доод давхар нь ажлын байр бөгөөд энд хогийг ангилаж ялгана. Харин дээд давхруудад гэрийн эзэн гэр бүлийнхээ хамтаар амьдрахаас гадна хогноос олж авсан хэрэгтэй зүйлсээ хадгалах агуулахтай байдаг. Маншият-Насирт барилгын 7-8-р давхарт хонь, ямаа бэлчиж байвал хэн ч гайхахгүй. Нутгийн иргэд тагтааны махаар хооллох дуртай бөгөөд будаатай хачирлаж иддэг байна.

Хог хаягдлаас үүссэн тоос, бохирдол иргэдийн нүүр, уушгийг бохирдуулахаас гадна кафед зарагдаж буй жигнэмэг дээр унах нь бий.   Гэхдээ энэ хэний ч санааг зовоодоггүй. Учир нь хог ангилагчид энэ орчинд аль хэдийн дассан.

Нутгийн иргэд Маншият-Насирын ялаа хүртэл өмхий үнэрнээс болж үхдэг гэж наргидаг ч үнэндээ энэ нь наргиан биш бололтой. Хэдийгээр энэ хэсэг хог хаягдал ихтэй ч ялаатай таарах нь ховор үзэгдэл.  Үүнээс гадна Маншият-Насир-ын иргэд Ковид-19 гэгч юу болох талаар тодорхой ойлголтгүй байгаа гэжээ.

“Заббалин”-чууд хогийг 15 төрлөөр ангилдаг бөгөөд эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд ч энэ ажлыг хийдэг байна.  Эдгээр хүмүүс орлогынхоо эх үүсвэрт сэтгэл хангалуун байгаа учир амьдрах орчин, ажлын байраа солих бодолгүй байгаа гэнэ.  Дүүрэгт христийн шашинтан хүмүүс ихээр амьдардаг учир сүм хүртэл байдаг аж.

Юуны тулд Каирын хог ангилагчид энэ амьдралын хэв маягаар амьдарч байгаа юм бол? Маншият-Насирын иргэдийн сарын орлого нь 6000 египет фунт буюу 1 000 000 төгрөг болно.  Египет ядуу орон гэдгийг бодолцож үзвэл энэ бол боломжийн орлого юм.  Хог ачих, хоёрдогч түүхий эдийг тушаасан орлогоос гадна дүүргийн иргэд ажлаа сайн хийвэл “бонус” ч авдаг байна.

Энэ нь хогон дотроос санаандгүй байдлаар олдох үнэт эдлэл юм. Хог хаягдал дотор заримдаа багц мөнгө, брендийн хувцас, үнэтэй цаг, үнэт эдлэл байдаг.  Ибрагим гэх хог ангилагчийн хэлснээр энэ төрлийн хог хаягдал хялбар замаар хог болдог гэнэ. Жишээлбэл:

“Эхнэр нөхөр хоёр хэрэлдэж, эхнэр нь уурандаа түүний бэлэглэсэн үнэт эдлэлийг шууд хогийн саванд хаяж болно. Бид ажлынхаа онцлогоос хамаарч энэ төрлийн хүмүүст маш их дуртай” хэмээн тэр хэлжээ.

“Заббалин”-чуудын амьдрал хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн цацагддаггүй.  Тэд зураг даруулах, өөрийн амьдралын талаар ярих дургүй байдаг.  Жуулчин эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэн нэгнийг харвал тэд түрэмгий зан гаргаж уурлах магадлалтай.

Хотын захиргаанаас энэ дүүргийг цэгцлэх, үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж, хог ачих үед тогтвор ноогдуулах арга хэмжээг авах гэж хэд хэдэн удаа хичээжээ. Үүнээс гадна хог шатаах пийшин хүртэл барихаар төлөвлөж байсан гэнэ.

Гэвч энэ бүхнийг хог ангилагчид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “хогчдын засаглал”-д нэвтэрсэн тохиолдолд хариугаа заавал амсах болно гэжээ.  Үүний тулд хог ангилагчид юу ч хийх шаардлагагүй бөгөөд зүгээр суухад л хангалттай. Тэд зүгээр суувал Каир хот тэр чигтээ хогонд автана.

Цагдаагийн ажилчид Маншият-Насирт онцын шаардлагагүйгээр очихгүй байхыг хичээдэг.  Хог ангилагчдын дунд гадны хүн ирвэл тэд зодож хөөх нь бий.

Өмнө нь “заббалин”-чуудын үйлчилгээг Каирын гэмт хэрэгтнүүд авдаг байжээ.  Гэмт хэрэгтнүүд ул мөргүй арилгах хэрэгтэй цогцсыг Маншият-Насирт авчирч хаядаг гэнэ.  Хог хаягдлын дунд хэдэн хүний цогцос байгааг  хэн ч хэлж мэдэхгүй. Хэрвээ та энэ талаар хог ангилагчдаас асуух юм бол тэд танд төдийлөн үнэн хариултыг хэлэхгүй бөгөөд өөрийн газар нутгийг нас барагсдын оршуулгын газар гэж нэрлүүлэхийг хүсэхгүй юм.

Хотын эрх баригчдад өөрийн нөхцлийг тулгаж буй хог ангилагчид нь зөвхөн Каирын онцлог биш бөгөөд энэ төрлийн бүлэг хүмүүс АНУ-д арав гаруй жилийн өмнө нэвтэрч, төрөл бүрийн түвшний эрх баригчдыг хог хаягдлыг гаргахаа зогсооно хэмээн сүрдүүлдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()