Голомт банк Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч 1000 гаруй ААН, тэдгээрийн удирдлагуудад зориулан бизнес форумыг зохион байгууллаа

Голомт банк Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуйн нэгжүүд, бизнесийн салбарын манлайлагчдад зориулан “FMC” /Financial Manager’s Convention/ арга хэмжээ болон “Business Conference” форумыг энэ жил “New normal, New opportunity” буюу “Шинэ хандлага-Шинэ боломж” нэрийн дор зохион байгууллаа. Чуулга уулзалтад манай улсын эдийн засгийг тодорхойлогч, бизнесийн салбарыг түүчээлэгч 1000 гаруй аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдлагууд оролцжээ.

Голомт банк Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч 1000 гаруй ААН, тэдгээрийн удирдлагуудад зориулан бизнес форумыг зохион байгууллаа

Чуулга уулзалтаар салбарын шинжээчид, бизнесийн шилдэг аж ахуйн нэгжүүд Монгол Улсын Макро эдийн засгийн тойм, Монгол Улсын эдийн засаг, Ковид-19 нөлөөллийн үе дэх санхүүгийн менежмент болон санхүүгийн салбар дахь дижиталчлалын нөлөө зэрэг өргөн цар хүрээ бүхий сэдвийн хүрээнд туршлага солилцлоо. Энэ удаагийн арга хэмжээ нь эдийн засгийн форумыг Монгол Улсад анх удаа дижитал хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой болсон юм.  

“FMC-2020” /Financial Manager’s Convention/ арга хэмжээ

“FMC-2020” /Financial Manager’s Convention/ арга хэмжээ

“Business Conference” арга хэмжээ

“Business Conference” арга хэмжээ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.