Нидерландад урлагийн бүтээл хүний амь аварчээ

Нидерланд улсын Роттердам хотод 11-р сарын 2-ны шөнө нэгэн хачирхалтай үйл явдал болж өнгөрчээ. Замаасаа гарсан галт тэрэг 8 метрийн өндрөөс унах эрсдэлтэй мөчид "Халимны сүүл" хэлбэрт хөшөөний ачаар бүх юм зүгээр өнгөрсөн байна.

Нидерландад урлагийн бүтээл хүний амь аварчээ

Галт тэрэг сүүлийн зорчигчдоо буулгаад депо руу буцах замд тоормос ажиллагаагүй болж, төмөр замын хаалтыг нэвтлэн гарсан байна. 

Уг нөхцөл байдал зүтгүүрийн машинистийн амийг авч болох байсан гэнэ. Зам дуусаж, 8 метрийн өндрөөс унахын даваан дээр тэрхүү халимны сүүл хэлбэртэй баримал дээр тогтжээ.

Энэхүү аз нь гийсэн мөчийг гэрэл зурагчин Жоуи Бремер (Joey Bremer) даруй очиж камерынхаа дуранд буулгасан байна.

Азаар уг тээврийн хэрэгсэлд зорчигчид байгаагүй бөгөөд машинистыг эсэн мэнд, эрүүл саруул гарган авсан ажээ. Энэхүү "буянтай" баримлын дээрээс галт тэргийг буулгах хялбар байсан гэнэ.

Баримал энгийн үед ингэж харагддаг байсан ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()