1
"Агуу жүдочны домог" (Sanshiro Sugata) - 1943
Энэ бол Акира Куросавагийн анхны бие даасан төсөл байсан бөгөөд тэр найруулагчийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй Томита Цунежирогийн зохиолоос сэдэвлэн зохиолоо өөрөө бичсэн юм. Уг кино маш их шүүмжлэлд өртсөн ч тэр хэмжээгээрээ олны анхаарлыг татаж чадсан байна.
VIDEO
2
"Рашомён", 1950
Акутагава Рюносукегийн богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн кино нь Акира Куросавад дэлхий дахинд алдар нэрийг авчирсан юм. Хэдий ашиг орлогоорооо тэргүүлжчадаагүй ч ер бусын найруулагчийн техник буюу нэг түүхийг дөрвөн өөр өнцгөөс харуулсан нь шүүмжлэгчдийн анхаарлыг их татсан юм. Энэхүү кино нь Венецийн кино наадмын гол шагналыг хүртэж, Оскарын хоёр номинац болон гадаад хэл дээрх шилдэг киноны хүндэт шагнал хүртжээ.
"Rashomon", 1950
VIDEO
3
"Маанаг" (The Idiot), 1951
Акира Куросава "The Idiot" -ийг өөрийн шилдэг бүтээл гэж үздэг тухайгаа, мөн Фёдор Достоевскийг хамгийн дуртай зохиолчоо хэмээн нэрлэж байсан юм. Киноны өрнөл нь Санкт-Петербург бус ХХ зууны Хоккайдод болох бөгөөд дайнд олзлогдсон Камеда ханхүү Мышкины орыг авсан ч найруулагч зохиолын эхийг хадгалж авч үлдсэн байна. Гэвч 256 минутын бичлэгийг хэт урт гэсэн киноны студийн хүсэлтээр анхны хувилбараас нь бараг зуун минутыг танах шаардлагатай болсон гэнэ.
VIDEO
4
"Амьдрал" (Ikiru), 1952
Эдгэршгүй өвчин туссанаа мэдсэн Токиогийн төрийн албан хаагч Канжи Ватанабегийн тухай энэхүү драм Берлиний кино наадмаас тусгай шагнал хүртжээ. Энэ бол хүний амьдралын хором мөч бүрийн үнэ цэнийн тухай өгүүлдэг хурц сэдэвтэй кино юм. Уг бүтээлийг Лев Толстойн "Иван Ильичийн үхэл" өгүүллэгээс санаа авч бүтээсэн байна.
VIDEO
5
"Долоон самурай", 1954
Дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж, нөлөө бүхий олон шагнал хүртсэн энэхүү кино нь Акира Куросавагийн өвөрмөц найруулагчийн хэв маягийн тусгал болжээ. Кино дэлгэцнээ гарсан даруйдаа дэлхийн кино урлагт эргэлтийн цэг болсон гэхэд хилсдэхгүй. Долоон самурайн түүхийн зарим элементийг "Оддын дайн" дээрээс харж болох ажээ.
VIDEO
6
"Нууц цайз" (The Hidden Fortress), 1958
"Оддын дайн" киноны үйл явдалд "Нууц цайз" кино ихээхэн нөлөөлсөн гэдэгт шүүмжлэгчид итгэлтэй байдаг байна. Жорж Лукас хүртэл өөрөө Акира Куросавагийн ажиллаж байсан "жидаигеки" төрлөөс санаа авч, генерал Макабэ-г Оби-Ван Кенобигийн анхны загвар гэж үздэгээ ч нууж байгаагүй юм.
VIDEO
7
"Бие хамгаалагч" (Yojimbo), 1961
Венецийн кино наадмаас "Golden Lion" шагнал хүртсэн энэхүү киноноос олон авьяаслаг уран бүтээлчид урам зориг авсан юм.
Италийн Сержио Леоне өөрийн " A Fistful of Dollars" киног бүтээхдээ "Бие хамгаалагч"-ийн зохиолоос санаа авсан бол Брюс Виллисийн гол дүрд нь тоглосон " Last Man Standing" кино ч бас төстэй ажээ.
VIDEO
8
"Дэрсу Узала", 1975
Оросын уран зохиолын үнэнч шүтэн бишрэгч Акира Куросава киногоо Владимир Арсеньевын зохиол дээр сэдэвлэн Мосфильм студи дээр бүтээжээ. Тэрээр Оросын тухай өгүүлэх Орос кино хийхдээ өөрийн хэв маягаа хадгалж үлдэж чадсаныг хожим шүүмжлэгчид сайшааж байлаа. Уг бүтээл Box Office-ийн амжилтанд хүрээгүй ч Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны шагнал хүртэж, Москвагийн кино наадмын алтан шагналын эзэн болж байсан юм.
VIDEO
9
"Зүүд" (Dreams), 1990
Энэхүү кино нь олон шагнал аваагүй ч Акира Куросава уг бүтээлдээ амьдрал, үхэл, хүн болон түүний мөн чанар, бүтээлч байдлын тухай өөрийн бодлоо хуваалцсан юм.
VIDEO
10
"Одоо биш" (Madadayo), 1993
Гайхалтай найруулагчийн сүүлчийн киног дахин дахин үзээд л баймаар мэдрэмж төрөх болно. Дахин үзэх тоолонд өмнө нь ойлгоогүй байсан зарим нарийн ширийн зүйлсийг та олж харах болно гэдэгт бид итгэлтэй байна. "Madadayo" нь амьдрал, үхлээс айхгүй байх явдал, сэтгэлийн гал болон амьдралын үнэт зүйлсэд итгэх итгэл үргэлж хүний амьдралд байх ёстой гэдгийг харуулсан сонирхолтой кино юм.
"Not yet", 1993
VIDEO