1
Жон Р.Р. Толкиен - "Бөгжний эзэн"
"Хожим хойно үр дагаврыг нь хараад би өөрийн гараар гамшиг туурвиснаа ухаарлаа. Миний оюун санаанаас гарсан бүтээл хүүхэд багачуудад тохирохгүй юм байна."
2
Лев Толстой - "Дайн ба энх"
"Би хэзээ ч "Дайн ба Энх" шиг утгагүй олон үгстэй роман бичихгүй болсондоо их баяртай байна."
Толстой 1871 онд Фетэд бичсэн захидалдаа өөрийн бүтээлээ ийн дүгнэжээ. Мөн 1908 онд тэрээр тэмдэглэлдээ: "Хүмүүс намайг маш чухал гэж үздэг, "Дайн ба Энх" гэх мэт өчүүхэн зүйлсээр намайг хайрладаг." гэсэн байжээ.
3
Федор Достоевский - "Маанаг"
"Би үнэндээ зохиолоороо хүмүүст юу хүргэх гэснээ огт ойлгохгүй байна. Энэ бүтээл тийм ой гутам муу биш ч, гайхалтай зүйл ч мөн биш юм байна."
4
Антон Чехов - "Цахлай"
"Би жүжгээ дуусгалаа. Цахлай гэсэн нэртэй. Тийм ч сайн болж чадсангүй. Ер нь ч би сайн жүжгийн зохиолч биш шүү дээ."
1896 онд Александрийскийн театрт "Цахлай" жүжгийг үзсэн үзэгчид ч сэтгэл дундуур байсан гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Чеховын бүтээл нь 1898 онд Москвагийн Урлагийн Театрт тавигдсанаар үзэгчдэд үнэлэгдсэн юм.
5
Александр Пушкин - "Цыганууд"
"Өнөөдөр би Цыганууд шүлгээ дуусгалаа. Юу ч хэлмээр юм дээ."
6
Николай Гоголь - "Байцаагч түшмэл"
"Байцаагч түшмэл"-ийг өнөөдөр тайзан дээр тавьсан. Харин миний сэтгэл санаа маш хачин байна... Миний бүтээл жигшмээр, зэрлэг, огт минийх биш юм шиг санагдаж байна."
7
Максим Горький - "Буржуа"
"Жүжиг маань хэт чанга, шаналгаатай болчихож. Хов хоосон мэдрэмж төрж, уйтгартай санагдаж байна. Надад үнэхээр таалагдахгүй нь. Би өвөл өөрөөр бичих болно."
8
Сергей Довлатов - "Пушкиний толгод"
"Та бүхэнд "Пушкиний толгод" зохиолоо багагүй айдсын хамт илгээж байна. Урьдын л адилаар үр дүндээ сэтгэл дундуур байна. Ямар ч өрнөл, санаа байхгүй, хэл нь ч энгийн."
9
Милош Форман - "Хөхөөний үүрэн дээгүүр ниссэн нь "
"Заримдаа би бүтээж болох хамгийн сайн киногоо хийсэн юм шиг санагддаг, гэхдээ хормын дараа ширээн дээрээс миний харсан бүхэн надад маш энгийн, уйтгартай, хоосон мэт санагдсан. Яг л аварга махчин загаснууд намайг тас татах гэж байгаа юм шиг л."