Уруудсан нэр хүндээ нэг л дүрээр сэргээж чадсан 12 жүжигчин

Жүжигчний  карьер гэдэг тийм ч шулуун дардан байдаггүй бөгөөд тэд ихэнхдээ унаж бүтэлгүйтсэний эцэст алдрын оргилд хүрдэг. Харин зарим хүмүүс нэг унасан чигээрээ доор үлдэх нь бий. Тэгвэл бид танд кино урлагийн ертөнцөд шуугиан дэгдээж байсан ч хэсэг хугацаанд алга болж, дахин нэг киногоороо алдарт хүрсэн 12 одыг танилцуулъя.

Уруудсан нэр хүндээ нэг л дүрээр сэргээж чадсан 12 жүжигчин

1 Киану Ривз (Keanu Reeves) — «John Wick» (2014)

Энэхүү түүхийг 1990-ээд оны эх болон түүнээс эрт төрсөн хүмүүс бүгд мэднэ.  Хэдийгээр Киану “The Matrix” киноноос өмнө олон дүр бүтээж байсан ч тэр Неогийн дүрээрээ илүү алдартай.  Харин залуу үеийнхний хувьд тэр бол Жон Уик юм. Гэхдээ Кианугийн хамгийн алдартай кино нь “Constantine” байжээ.

Одоо Киану дахин олны хайрыг булаасан жүжигчдийн нэг болсон билээ. “The Matrix-4”, “John Wick-4”  кино дэлгэцийн бүтээл болох үед Кианугийн алдар хүнд нэмэгдэх болов уу?

Киану Ривз (Keanu Reeves)  — «John Wick» (2014)

2 Роберт Паттинсон (Robert Pattinson) — « Good Time » (2017)

“Twilight” киноны дараа Роберт Паттинсон өөрийгөө цус сорогч Эдвардын дүрээс салгахын тулд “Good Time” кинонд тоглосон бөгөөд уг киноны дүр нь цус сорогчоос тэс өөр байжээ.

“Good Time” киноны дараа Роберт “The Lighthouse” (2019), “Tenet” зэрэг кинонууд амжилттай дүр бүтээсэн байна. Харин одоо тэрээр Бэтмений дүрийг бүтээж байгаа бөгөөд тун удахгүй шинэ дүрээрээ бидэнтэй уулзах нь ээ.

Роберт Паттинсон (Robert Pattinson)  — « Good Time » (2017)

3 Райан Рейнольдс (Ryan Reynolds) — «Deadpool » (2016)

Муу дүрээс хэрхэн салж, сайн дүрийн эзэн болох вэ?  Райан энэ асуултын хариултыг мэдэж байгаа. “National Lampoon's Van Wilde” инээдмийн киногоороо жүжигчин залуу нэг л амжилтанд хүрэхгүй байжээ. Тэрээр “Deadpool” кинонд тоглож, дараа нь “Wolverine Trilogy”, “Green Lantern” зэрэг кинонд тоглосон.  

Гэхдээ Райан “Deadpool” кинонд өөрийгөө гайхалтайгаар илэрхийлж, үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасан жүжигчин болжээ. Үүнээс гадна тэр өөрийгөө шилдэг аав, шилдэг нөхөр болохоо харуулж чадсан.

Райан Рейнольдс (Ryan Reynolds) — «Deadpool » (2016)

4 Жон Траволта (John Travolta) — « Pulp Fiction» (1994)

1980-аад оны үеийн мюзиклийн хаан болох Жон Траволта залуусын зүрх сэтгэлийг булааж байсан ч  дүрээ өөрчлөхөөр шийдэх үед түүний нэр хүнд унасан байна.

Гэвч 1994 онд Жонд аз тохиож, шинэхэн найруулагч Квентин Тарантино түүнд шинэ дүрийг санал болгожээ. Харин одоо Траволта нь Винсент Вегагийн дүрээр илүү алдартай.

Жон Траволта  (John Travolta) — « Pulp Fiction» (1994)

5 Мэттью Макконахи (Matthew McConaughey) — « Dallas Buyers Club » (2013)

Макконахи өмнө романтик киноны баатар байсан талаар мэдэх хүн цөөн болов уу. 2000-аад оны үед тэр бүсгүйчүүдийг ангуучилж буй залуугийн дүрийг бүтээдэг байсан бол 2010 оноос хойш драма сонирхох болжээ.

Тэр энэ чиглэлээр амжилт олохгүй мэт санагдаж байвч 2011 онд “The Lincoln Lawyer” кинонд амжилттай дүр бүтээсэн байна. Харин 2013-2014 оны хооронд “Dallas Buyers Club”, “The Wolf of Wall Street” , “Interstellar”, “True Detective” зэрэг кинонд дүр бүтээжээ.

Гэхдээ “Dallas Buyers Club” киногоороо тэр Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн байна.

Мэттью Макконахи (Matthew McConaughey) — « Dallas Buyers Club » (2013)

6 Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) — « Iron Man» (2008)

Роберт Дауни бол зөвхөн Тони Старк, Шерлок Холмс биш юм.  Тэр зүгээр л хэсэг хугацаанд амарч өөрийгөө эрч хүчээр цэнэглэсэн.

“Iron Man” кинонд тоглохын өмнө тэрээр “Чаплин” киногоор 1992 оны Оскарын шагнал гардуулах ёслолын  “Шилдэг эрэгтэй жүжигчин”-д нэр дэвшиж байсан талаар та мэдэх үү? Үүнээс гадна түүнийг өсөх ирээдүйтэй жүжигчин хэмээн тухайн үед дүгнэж байсан гэнэ.

Гэвч Роберт хар тамхинд донтож, 16 сарын турш хоригдож кино урлагаас хөндийрсөн байна. Азаар тэр“Iron Man” киногоор гарч иржээ.

Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) — « Iron Man» (2008)

7 Вайнона Райдер (Winona Ryder) — «Stranger Things» (2016-…)

1990-ээд оны үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Вайнона Райдер “The Age of Innocence” (1993), “Little Women” (1994) киногоороо 2 удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан ч 21 зуунд алдартай кинонд нэг ч гол дүрийг бүтээгээгүй байгаа нь хачирхалтай.

Гэхдээ “Stranger Things” кино нь түүнд дахин алдар хүндийг авчирсан байна.

Вайнона Райдер (Winona Ryder) — «Stranger Things» (2016-…)

8 Майкл Китон (Michael Keaton) — «Birdman» (2014)

“Birdman” кино нь бараг л жүжигчин Майкл Китоны талаар өгүүлдэг болохыг та мэдэх үү?   1989 онд “Бэтмен” кинонд дүр бүтээж байсан тэрээр хэсэг хугацаанд карьерын уналтад орсон байна.

Гэвч “Birdman” киноны ачаар тэр Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин”-д нэр дэвшиж дахин алдартай болжээ.  Үүнээс гадна “Birdman” кино оны шилдэг киногоор шалгарсан аж.

Майкл Китон (Michael Keaton) — «Birdman» (2014)

9 Марлон Брандо (Marlon Brando) — « The Godfather » (1972)

1950-аад оны үеийн алдартай жүжигчин тэрээр жүжиглэх урлагийг шинэ түвшинд дэвшүүлж чадсан бөгөөд “A Streetcar Named Desire”, “Gauguin”, “On the Waterfront” зэрэг алдартай кинонуудад дүр бүтээсэн байна.

1960 оноос Брандо найруулагчийн карьер эхлүүлсэн ч төдийлөн амжилтанд хүрээгүй аж. Тиймээс ч тэр Вито Корлеоны дүрд тоглож дахин үзэгчдийн өмнө гарч иржээ.

Марлон Брандо  (Marlon Brando) — « The Godfather » (1972)

10 Риз Уизерспүн (Reese Witherspoon) — «Wild» (2014)

“Legally Blonde” киноны алдартай жүжигчин бүсгүйг романтик инээдмийн кинонд л тоглоход хамгийн тохиромжтой гэж кино шүүмжлэгчид үзэж байжээ.  2006 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр тэр “Walk the Line” киногоор “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авсан ч  түүнийг романтик кинонд л тохирно гэж үзсэн хэвээр байлаа.

“Walk the Line” кинонд тоглосны дараа Ризийн карьер унаж, тэр гол дүрд тоглож чадаагүйгээс гадна амжилттай кинонд дүр бүтээж чадахгүй байжээ.

Энэхүү амьдралын хар зураас Ризийн хувьд 2014 он хүртэл үргэлжилсэн бөгөөд “Wild” киногоор тэр дахин Оскарын шагнал хүртсэн байна. Энэ удаад Риз өөрийгөө бүх жанрт тоглож чадна гэдгээ харуулсан бөгөөд үүний дараа “Big Little Lies” (2017-2019), “The Morning Show” (2019-…) кинонд дүр бүтээжээ.

Риз Уизерспүн (Reese Witherspoon) — «Wild» (2014)

11 Бен Аффлек (Ben Affleck) — «Argo» (2012)

“Pearl Harbor”, “Armageddon” киноны баатар тэрээр 2003 онд дэлгэцийн бүтээл болсон “Daredevil”, “Gigli”  зэрэг киногоор карьераа муутгасан байна.

Харин 10 жилийн дараа Аффлек “Argo” киногоор өөрийн найруулагчийн чадварыг харуулсан бөгөөд уг кино “Оны шилдэг кино” болж Оскарын шагнал хүртжээ.  Жилийн дараа Аффлекийн тоглосон “Gone Girl” кино дэлгэцийн бүтээл болж тэр шилдэг жүжигчин, найруулагч болсон байна.

Бен Аффлек (Ben Affleck)  — «Argo» (2012)

12 Бонус: Жим Керри — « Kidding» (2018-2020)

Бараг л өөрийнх нь амьдралын түүхийг өгүүлж буй кинонд дүр бүтээж буй хоёр дахь тохиолдол нь Жим Керри юм. Жим хэдий хугацааны туршид “Kidding” кинонд тоглох нь тодорхойгүй байгаа ч цувралыг 2 улирал гаргасны дараа хаасан ч киноны үнэлгээ нэлээд өндөр байгаа гэнэ.  

2020 онд “Sonic the Hedgehog” кино дэлгэцийн бүтээл болж, тэрээр уг кинонд 1990-ээд оны үеийн инээдмийн дүрээ бүтээсэн байна. Хэдийгээр кино тийм ч амжилттай болоогүй ч шүүмжлэгчид Жим Керриг онцолжээ.  Магадгүй тэр тун удахгүй Холливудын алдартай кинонд дүр бүтээх юм болов уу.

Бонус: Жим Керри — « Kidding» (2018-2020)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()