Филиппиний алдартай жүжигчин гэрийн үйлчлэгчдээ 2 давхар хаус бэлэглэжээ

Филиппиний алдартай кино жүжигчин Димплес Романа (Dimples Romana) болон түүний нөхөр Боет Ахмее (Boyet Ahmee) нар олон жил сэтгэл гарган, үнэнчээр ажилласан гэрийн үйлчлэгчээ баярлуулахаар шийдсэн байна. Хосууд үйлчлэгч эгчдээ гэнэтийн бэлэг барихын тулд урьдчилан хэлэлгүй, home tour бичлэг хийх гэж байгаа хэмээн хуурч аваачсан байна. 

Филиппиний алдартай жүжигчин гэрийн үйлчлэгчдээ 2 давхар хаус бэлэглэжээ

Жүжигчин бүсгүй өөрийн албан ёсны Youtube хуудсаа хөтлөн ажиллуулдаг бөгөөд бичлэгтээ зориулан home tour хийх гэж байгаа учраас туслаач хэмээн гэрийн үйлчлэгчээсээ гуйсан байна. 

Вилма нүдэндээ ч итгэхгүй, баярын нулимс дуслуулж байлаа. Бичлэгийн төгсгөлд тэрээр өөрийгөө танилцуулж, тэдний сайхан сэтгэлийг биширч байгаагаа илэрхийлсэн юм. 

Вилма тэдний гэр бүлд 17 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өөрийн гэсэн байшинтай болохыг мөрөөддөг байсан гэнэ. 

Энэ олон жилийн хугацаанд тус гэр бүлд ажиллахдаа ямар гайхалтай хүмүүс болохыг нь үргэлж мэдэрдэг байсан хэмээн тэрээр ярьжээ.

Тус гэр бүл бүхий л хүнд хэцүү цагт урвашгүй сэтгэлээр хандаж, чин сэтгэлээсээ ажиллаж, гэр бүлийн гишүүдийг халамжилж байсанд талархлаа илэрхийлж ийнхүү байшин бэлэглэсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()