Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шинэ оюутан байх, шинэ орчинд суралцах, шинэ хамт олны дунд дасан зохицох гэхчилэн нэгдүгээр курсийнхний хувьд эхний семистр хамгийн амаргүй үе байдаг. Ялангуяа хөдөө орон нутгаас хотод суралцахаар ирсэн оюутнууд алхам тутамдаа сорилттой нүүр тулдаг билээ. Тиймээс оюутны амьдралд хөл тавьж буй залууст их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмшихх, цаашлаад их хотын соёлтой, зөв төлөвшилтэй иргэн болоход чиглүүлэн дэмжих, бие даасан оюутан болоход нь туслах зорилгоор ХААН Банк Сангаас “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурав дахь жилтэйгээ золгож байна.
Оюутнуудад эрч хүч, урам зориг өгч, басхүү мэдлэг мэдээлэл, туршлага хуваалцан хамтдаа “Суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” хөтөлбөрийн хүрээнд сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагааг хичээлийн жилийн турш зохион байгуулдаг. Энэ бүгдээс хамгийн оргил үе буюу оюутнуудад мартагдашгүй дурсамж үлдээн, сэтгэл догдлуулдаг үйл явдал нь яахын аргагүй жил бүрийн намар зохион байгуулагддаг “Rise”-ын нээлт юм. Эхний жил тус нээлтэд 800 оюутан хүрэлцэн ирсэн бол өнгөрсөн намар 1000 шинэ оюутан нэг дор цуглаж, мэдлэг мэдээлэл, туршлагаасаа хуваалцсан билээ.
Энэ жилийн нээлтийн арга хэмжээ тун удахгүй болох бөгөөд уламжлал ёсоор олны танил, сошиал орчинд нөлөө бүхий, нийгэмд манлайлж яваа шилдэг залуус урилгаар оролцож, хэлэлцүүлэг, илтгэл танилцуулахаас гадна урлагийн сонирхолтой үзүүлбэрүүд толилуулах юм. Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажиллана. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай танилцуулах бол ХААН Банк Сангийн ажилтнууд оюутнуудад зориулсан банкны цахим үйлчилгээг хэрхэн амар хялбар авах, мөн “Rise” хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
“RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2020”-ын нээлтэд оролцохыг хүсвэл шинэхэн оюутан та ЭНД дарж бүртгүүлэхийг урьж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцох оюутны тоо хязгаартай бөгөөд бүртгэлийн асуултуудад хариулсан байдлаар нь шалгаруулан урилга хүргүүлэх юм. Харин “Rise” шинэ оюутны хөтөлбөрт хамрагдах боломж нь 1-р курсийн бүх оюутанд нээлттэй гэдгийг дуулгая. RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2020 нэртэй фэйсбүүк группэд та бүхэн яг одоо нэгдэж, мэдээлэл авснаар хичээлийн жилийн турш зохион байгуулагдах олон сонирхолтой, үр өгөөжтэй сургалт, арга хэмжээнд хамрагдах боломжтой шүү.
Суралцъя, хөгжье!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.